Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

хол л байна

Оруулсан: 21:45 2010-10-27 dadido
Юу ч гэсэн хоолны дэглэм бариад үр дүнг нь үзэж л байна.  Үнэхээр хэцүү байдаг юм байна.  Гахай нохойноос их чихдэг байсан болохоор хэцүү л байна.  Хүссэн жин минь 65 кг.  Би 10 р анги төгсөхдөө ийм жинтэй байсан юм.  2 р курсдээ хөдөө яваад замын гуанзны цуйван хусаад нилээд таргалсан.  Тэр нь явсаар байгаад 4р курс төгсөхөд 75 кг болсон.  Арван жилд байхдаа гар дээр их суниаж, гантель их өргөж байсан.  Даанч гэдэсний булчингаа мартсан байсан.  Өнгөрсөн зун 85 кг боллоо.  Бүхэл бүтэн 20 кг нэмэгдсэн байдаг.  Хүссэн жиндээ хүрэхэд одоо спортын бэлтгэл хэрэгтэй юм шиг байна.  Юу ч гэсэн тэр жин...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 14:49 2010-10-27 LetMaidar
Хэлэлцэх юм ЮУ Ч АЛГА гээд байх юм. 2600 хужаа оруулж ирэхээр Ганди, Зоригт хоёр үгсэн тохироод байхад ТА НАРТ хэлэх юм юу ч алга уу?
Сэтгэгдэл (43) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Спартанчуудын хөшөөг хараад бодсон нь

Оруулсан: 12:38 2010-10-25 LetMaidar
Зориг гэдгийг та юу гэж болгооно?
Зоргоороо явуулын хүн минь
Зоволтгүй, миний булшин дээрхи
Зузаан чулуун хавтанг хар
Бичсэн байна, энд
"Зоригтой дайчин энд нойрсоно" гэжээ
Бүү гайх! Харин би нойрсоогүй
Зул сарын өмнөхөн юмдаг
Найзууд минь намайг ярьцгаахдаа
Найдвартай хүн, зоригтой эр гэцгээдэгсэн
Харин би таньд нууцаа тайлъя
Халширч буцмаар хэцүү үед
Хар, цагаан дуугүй бүхнийг тэвчин
Хайж намайг эрэн улих сумыг сөрж
Шуудхан хэлэхэд үхлийг тосоод
Шуугин орох атакийг тэргүүлдэгсэн
Зориг гэж золбоотойд бус, тэвчээртэйд байдаг
Зориг гэж золиос болон халихийг ч хэлдэг
Хүн бүр зоригтой гэв үү та?
Хариулъя би, -Тиймэ...
Сэтгэгдэл (25) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Декалог

Оруулсан: 11:39 2010-10-25 Friska

Декалог бол хүн бүрт тохиолдож болох түүхүүдийг өгүүлэх гэсэн оролдлого.  Амьдралын аар саар зүйлд автсан ч гэнэтийн үйл явдлын үр дүнд үнэхээр чухал зорилгоо умартан байрандаа л эргэлдсээр байсан нь харагдаж буй тийм хүмүүсийн түүх. Бид дэндүү амиа хичээсэн, өөртөө болон өөрийн хэрэгцээнд хэтэрхий их төвлөрсөн хүмүүс болсон. Дотны хүмүүстээ хэрэгтэй зүйл хийгээд л байгаа мэт авч, орой болоход тэднийг тэврэн сайн сайхан зүйл хэлэх хүч, цаг зав бидэнд байдаггүй. Бид жинхэнэ мэдрэмжээ илэрхийлэх чадваргүй болжээ. Харин амьдрал урсан өнгөрсөөр...
Кшиштоф Кеслёвский.

ДЕКАЛОГ


Польшийн найруулагч Кшишт...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

????

Оруулсан: 10:49 2010-10-25 LetMaidar
Монгол улс яавал хөгжих вэ? Улигт асуулт. Чи өөрөө хөгж, тэгвэл улс чинь хөгжинө гэж миний зүүд хэллээ.. Урилга авсан хүнүүдэд ч биш, бүх хүнд нээлттэй блог шүү.
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Gloomy Sunday

Оруулсан: 10:25 2010-10-25 LetMaidar
Хугархай гитараараа Төмөрхуяг
          солгой тоглоход
Хугасалсан архиний сүүдэр гэрэлд
          болортоод
Сөлөр Төмөрхуягийн сувдран
          бөмбөрөх нулимс
Согтуу миний цээжийг хага
          яран урсана
     ...Хэзээ нэг цагт, тэр үед
     Хун, хэрээ хоёр хүзүүгээ орооцолдуулан үхэхэд
     Хэрэв би чадвал амьсгаа тасрахдаа
     Хэгжүүн инээж үлдэхсэн гэж мөрөөднөм
          Хэзээ нэг цагт, тэр үед
          Хэрэв бодсоноор минь болох юм бол...
...Гитарын утас
Гаслант аялгуугаар дуулна...

УБ хот. Ням гараг. С.М.

...
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

The wind rider

Оруулсан: 09:43 2010-10-24 LetMaidar
Галидасын үгийг сэтгэлдээ шингээж
Салхинд шившээд
Ганцаардлын харгуйгаас цэцэгс түүнэм
Чи тэндээ л буй бол
Чихэнд тань салхи хүргэх вий

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 18:31 2010-10-23 LetMaidar
Урилга авсан хүн бүрт энэ блог нээлттэй
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Цогт ханы цонж 1

Оруулсан: 18:14 2010-10-23 LetMaidar
Үргэлжлэл нь...
     Цогт төвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн  Хөхнуурыг төвштгөн тохинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөхнуурын дээд монголчууд дурсан ярьцгаадаг. Түүний хийж байсны үлдэгдэл болох Цогтын байгуулсан 7 харуулын цамхагийн нэг нь Улаан хотын нэгэн мухарт хогонд даруулан байна. Нутгийнхан Цогт Ханы цонж гэж  нэрлэдэг энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг 9-р зууны үеийн Киданы үеийн цамхагийн /Дашинчилэнд байх Цогтын хар балгас ч гэж заримдаа нэрлэнэ/ үлдэгдэлтэй төстэй харагдаж байв.
     Одоо энэ гутгаар удаагийн монголч...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 4

Оруулсан: 15:18 2010-10-23 LetMaidar
Сүүдэртээ шингэтлээ наранд шарагдаж
Сэнгэнэм үнэрт тамхинд мансуурч
Өрөөлийн дуудахад өөрийн буйг сая л ухаарч
Өдөр хоногийг уйтгарлан өнгөрөөж явахдаа
     Нартай тэнгэрт гялалзах одыг гэнэт хараад
     Намайг хайрлаач гэж аяархан шивнэсэн
Өөрийн эрхгүй хэлсэн үгэндээ цочиж
Өнгөт хорвоог сая л анзаарсан
     Тэр од чи минь байсан юм
     Тэгэхэд чамд хайртайгаа мэдэрсэн юм.

*  *  *

Зуун жил чамайгаа хайгаад олоогүй юм шиг
Зүрх минь зуурдхан гунигтай
Зүсэлж оноогүй явсан дурлал минь
Зөндөө эрсэн дээ чамайгаа

*  *  *

Хэнд ч юм бэ шүлэг бичсэнээ
          Мэдэхгүй л байж дээ
Хэзээ ч юм учрах чамдаа
          Дурла...
Сэтгэгдэл (26) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->