Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Melody

Оруулсан: 13:50 2010-11-04 LetMaidar
Орох цасны чимээгүй будраа шиг
Оройтсон намрын шаргал төгөл шиг
Чимээгүй огторгуйн харвасан од шиг
Чихэнд содон энэ аялгуу юусан билээ?
     Зогссон зүрх амилаад цохилох шиг
     Зүүдэнд бага нас минь ороод уйлах шиг
     Энэ аялгуу эгэл хөөр юм уу
     Энэ аялгуу эгнэшгүй гуниг юмсан уу?

С.Майдар

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5

Оруулсан: 13:33 2010-11-04 LetMaidar
Гуниглан суухуйяа ганцаардалд
               хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
               жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
               бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
     Сайн ч, саар ч явахад
     Салахгүй дагах сүүдэр минь
     Салаа замаар ороод явчих
     Сэтгэл оюун ч үгүй л дээ

*  *  *

Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
     Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
     Магад би сайныг бүтээнэ гээд
     Чимээгүйхэн өглөө болгоод
     Чамайгаа үнсээд замд гарсан даа
/Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

анхааралтай бай

Оруулсан: 14:56 2010-11-03 dao
Хэрвээ чи бусад руу чулуу шидэх гэж байгаа бол буцаагаад намгаар булуулахдаа бэлтгэлтэй бай гэж хаанаас ч билээ уншиж байсын. угаасаа хэн яаж харьцнав тэрэнтэй тэгж харьцана гэсэн бодолтой хүмүүс олон байдаг нь тэдний буруу биш. энэ бол энгийн хирнээ байдг л хууль. харин би өөрөө хэрэв бодож санаж явдаг шигээ байдаг бол тийм хүн биш юмаа. товчхондоо бусдаар чулуу шидүүлэхээс санаа зовж эмээхгүй шидсэн болгоны өөдөөс чулуудаад байхгүй байхсан гэж хүсдэг. энэ мэдээж хэцүү байх. учир нь би өөрөө их анзааргагүй хүн.

бусдыг гомдоох үг хэлснээ өөрөө ч санахгүй явах үе зөндөө. тэр хирээрээ өөдөөс чул...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 17:18 2010-11-02 dao
аягүй гоё өөдрөг юм бичий гэж бодоод ороод ирлээ. олон ч хүнээс чи дандаа хачин гунигийн юм бичхийн гэж хэлж байна. угаасаа засрахгүй бүтэхгүй этгээд л юм байгааз сүртэйшд :р. миний муу блогоор орж гараад гунигийг минь хамт мэдрэлцээд буцдаг найзууд байдагт машид ихээр баярлаж явдаг шүү. олон биш ч гэлээ уншаад л гараад яваад байгааг чинь мэдээл байдын. хичнээн хэлмээр бичмээр санагдавч хэл ам хуруу гар эвлэхгүй үе байнаа байна. тэр үедээ л энэмуугаа санахын. хөгжилтэй хөөртэй үедээ зайлуул таг мартчих юм. хэрвээ бичлэг орохгүй удаад байвал дажгүй л байгаам байна гэж ойлгоод яваад байхад болно...
Холбоос

Ярилцлага

Оруулсан: 18:23 2010-11-01 dadido


-Сайн байна уу  та.  Өөрөөс чинь ярилцлага авах гэж нилээд гүйлээ.  Өөрөө нилээд завгүй хүн юм аа
Өө ажил ихтэй.  Дээрээс нь хоол энэ тэрээ хасаад жаахан ядраастай байлаа.  Гэхдээ яахав гүрийгээд л байж байна. 
-Та жингээ хасч байгаа тухайгаа энэ тэнд их зарласан байна лээ.  Амжилтынхаа нууцыг хуваалцаач яагаад турахаар шийдэв
Залуу хүн ер нь эрүүл мэндээ л бодох хэрэгтэй л дээ.  Илүүдэл жин чинь хүнийг ална шүү дээ.  Нууц нь яахав дээ эхлээд идэх юм аа л хасаж байна. 
-Залуу эрэгтэй хүн өөр зорилгоор л хасч байгаа байх тийм үү.  Өөрийг чинь бондгор гэж хэлүүлэхээс айдаг гэж гадуур ярих юм
За за ...
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

еэээи..

Оруулсан: 14:20 2010-11-01 хундага
еэээии.... еэээиии... сар гаруйн дараа хүсэн хүлээсэн кино дэлгэцнээ гарах нь.

трэилэ...
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 14:03 2010-11-01 dao
ядаргаатай дуусч өгдөггүй намар. одоо дахиад хичнээн удах юм бүү мэд. өглөө ажил рууг...
Холбоос

сүүлдэхүй

Оруулсан: 11:49 2010-10-29 хундага

төсөөл дөө.
хоолойн дотор хананд үснээс ч нарийха...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би хараагүй ч гэсэн Чайковскийн сургуулийг төгсөж чадсан

Оруулсан: 11:28 2010-10-29 amitaba

     Украины Чайковскийн нэрэмжит хөгжмийн академ...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

30-21 ба контроль

Оруулсан: 21:57 2010-10-27 хундага

даруухан... аятайхан...бордуу.. чихшик. тэгээд яадын, тийм байхаар яадын.
ээжийг ийм өнгөөр ярихад би дургүй. н...

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->