Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Гурвалжин

Оруулсан: 14:34 2010-10-23 LetMaidar
Fata viam invenient

Хэнээс ч юм зугтана тэр
Хэн ч юм таагүй санагдаж
Эрт, орой хэзээ нэгэн цагт эргэж уулзана тэд

*  *  *

The moon

Талаар нэг саран бутарчээ
Тэнгэрийн оддын хуулбар гэлтэй
Өвлийн шөнө цэнхэртэнэ

*  *  *

Einsiedler

Ганцаар торойх өнчин хайлаас чи
Голын тэртээд ногоорон найгах
Олон моддод атаархана уу?

*  *  *

The truth

Хорвоо дээр үнэн гэж байдаг бол
Худал дунд манаргаж явахад минь
Хэрэгтэй цагтаа очноо гээд мушийж суугаа биз






...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 12:49 2010-10-23 dadido
өчигдөр ч лайтай байсан шүү




Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ピandチャ

Оруулсан: 10:59 2010-10-23 хундага
ピンチ後はチャンス到来って本当?
本当!って言って。科学的にも証明されてるって確言して。

不幸にさせられたヤツより不幸になってたまるかっつうの!
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

утга учиргүй 3

Оруулсан: 14:47 2010-10-22 dao

..........

Чшш... тэр унтаж байна. Тэгээд зүүдэлж байна. ... Хөөрхөн инээхийг бодвол хөгжилтэй байгаа бололтой. Магадгүй анхны хайр гээчтэйгээ тааралдаад нисэж яваа биз. ...  Хөнгөн гуниглахыг нь үзвэл шаналж байгаа бололтой. Магад түрүүний дурлал нь бүтээгүй болохоор л ингэж байгаа биз. ... Дахиад инээж байна. Одоо тэр ханиа сонгожээ. он удаан хамт байх нэгнээ олжээ. ... Үр хүүхдээ үзэж өнөр өтгөн болжээ. ... Байз.. тэр уйлж байна уу даа. базаахгүй юм тохиолдсон бололтой. Мэдэх гээд яахавдээ. Мэдээжийн хэрэг ийм зүйл байх. Дандаа инээж байвал дараа нь санах юмгүй байхсан. Базаахгүй мэдээл дуул...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Цогт ханы цонж

Оруулсан: 11:23 2010-10-22 LetMaidar
Оршил Б.Болдсайхан эмчийн бүтээлүүдийг блогдоо тавих зөвшөөрлийг өөрөөс нь авсан болно,   

     Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөхнуурын дээд монголчууд манай Цогтыг тэгэж нэрлэх юм. Хөх нуурт 3 удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүннүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө. Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн Ахын гунигт дуу зохиогдох үед салж нүүсэн ах нь Хөхнуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны Хүн нар Хөхнуур руу анх нүүдэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх ямар болчихсон байгаа нь ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ностальгия

Оруулсан: 10:26 2010-10-22 LetMaidar
Миний чулуун тоглоом- балчир минь
Мичид гялалзах тэнгэр дор
          Даарч л хоносон болов уу?
Миний чулуун морь- бага нас минь
Мэлмэрэх борооны дусалд
          Шилгээж л хоноо доо
Миний чулуун гэргий- хонгор нас минь
Мөнгөн сарны туяан дор
          Санаж л уйлаа даа
     Миний нутгийн хөх цахиуртай
     Мэлмий тунгалаг уулс минь

С.Майдар


...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 3

Оруулсан: 09:49 2010-10-22 LetMaidar
Чимээгүй! Салхи уйлна
Чи сонсооч! Тэр дуулна
Чилэх ядрахыг үл тоон
Чилгэр талын хондлойг илбэвч
Цочоо нь гарсан хөндийн тал
Түүнийг ер тоосонгүй
Чимээгүй! Салхи дуулна
Чи сонсоорой! Тэр уйлна

*  *  *

Хүлээс алдуурахгүй
Сэтгэлийн тэнхээ анзаарга өгөхгүй
Сэмхэн бодолд ороод ирэвч
Хамхуул мэт хийсээд одно
     Хүлээс алдуурахгүй
     Амьдралын хэм боломж өгөхгүй
     Агшин зуур бодоод өнгөрөвч
     Хөх салхинд хийсгээд алдана



...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бид хийхгүй бол хэн хийх вэ?

Оруулсан: 14:45 2010-10-21 LetMaidar
...бид хийхгүй бол хэн хийх вэ... Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош насны) эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхд...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Найзын тухай

Оруулсан: 10:51 2010-10-21 LetMaidar
Upshot дүүдээ сургамжлах нь

Гэрэлтэйхэн хорвоод мандаж явахад
Сүүдэр шиг үнэнч найз олон
Гэгээгүй харанхуйд тэмтчиж явахад
Сүүмэлзэх бараа ч тэднээс үгүй

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Үүрд мартагдагч, согтуу ялаа хоёр

Оруулсан: 10:03 2010-10-21 LetMaidar
     Тэр өндөр гуалиг хийгээд эр хүний хувьд хэтэрхий сайхан төржээ. Дэргэд нь манай муу Юндэн гөөгөө бараадахгүй. Дээр нь хөрөнгө чинээтэй, ерөнхийдөө бурхан түүнээс юу ч харамласангүй гэмээр.
     Тэрбээр миний хажуугаар өнгөрөхдөө намайг яг л гудамжны золбин гөлөг харж буй мэт хайнгадуухан ширвээд
     -Чи муу бас ийм газар ордог байсан юм уу? хэмээн ёжлов. Би тоож дуугарсангүй пивоо шимсэн шиг сууж байлаа. Тэр дахин ам ангайх гэснээ өөрийг нь байхгүй мэт авирлах миний хэнэггүй занд дургүй нь хүрсэн бололтой дуугүй явж одов. Гэвч энэ зуур түүнийг зурвасхан ажигласан юм. Түүний харц мөнгө, эрх...
Сэтгэгдэл (68) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->