Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

би "би"-гээ болимоор байна

Оруулсан: 23:31 2007-11-05 хундага

би "би"-гээ хаямаар байнаа.. өөрөөр баймаар байна.. өөрөөр.. одоогийн байгаагаас тэс өөрөөр.. өөрөө хэвээрээ мөртлөө өөрөөр баймаар байна.. өөрөө өөрийгөө хаяаад өөр өөрийгөө олж авмаар байна..

яджийхад Л. Өлзийтөгс гэдэг бүсгүйн уртай ч юм шиг, ургүй ч юм шиг доорх мөрүүдийг ариун цэврийн ариухан өрөөндөө ариусаад суужийхдаа олоод уншихлаашд. ингэж бичиж..

би чөлөөлөгдөхийг хүсч байна

бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна

хайр, хүслээс, шунал, тэмүүллээс

харанхуй мунхагаас, атаа хорслоос

хагацахыг, амирлахыг хүсч байна

бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод

би өөрөө тув тунгалаг болоод

ү...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

би пайлот...

Оруулсан: 23:18 2007-11-05 pupa_inn

Нислэг нэг

 

 

Тэр хөгжмийн аянд мансуураад нисдэг ... хаа сайгүй л хаана л бол хаана ... хамгийн тохиромжтой газар бол харанхуйд эсүүл хав харанхуй дахь лазеран гэрлүүд дунд л ... тэнд өөрийгөө олж болно .. тэгээд нисдэг ... нүдээ аниад бүхнийг умартаад  дэээшээ хөөрдөг.. дипузертэй ойр бх тусмаа сайн ... илүү чанга илүү ойр тэгээд бийт бүр зүрхэн тушаа мэдэргэдэхэд .... бас л сайхан уусан пиво транстай ходоодонд нь холилдоод дээшээгээ тархи руу очоод гацдаг ... тэхдээ тийм ч удаан биш... түүнийг мэдэрдэг джэй д тэр дуртай... зөвхөн түүнд л зориулж нислэг хийхэд нь тусалдаг тэр энд баярлал...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

тогоочийн дамжаа... этр гсн. (эмэгтэй Б.А Танаа)

Оруулсан: 22:28 2007-11-04 хундага

зиа ингээд манай тогоочийн дамжаа өнөөдрөөс хичээлээ эхлэж байнаа.. гэж мэгж манараад байвал яасий. тогоочийн дамжаа гэснээс манай нийтийн хоолныхонд яс маханд нь шингэтэл заасан нэг айхтар багш байнаа. нэг айхтар тэхэнлоогоо. бүр үе дамжаад дамжаад бүх тогооч нар сурцан, тэрийг нь. агшаасан цагаан будааг бөмбийлгөж тавиад дээр нь нэг дусал кээчуп дусаах гэдэг тэхэнлоог. мээм шиг л харагдаад байдын. мээм.. мөөм.. хөх.. аль нь гайгүйм дээ. за тэр мээм яахуу. тэр нэг дусал кээчупыг яаж идэх хэрэгтэйн бол гэж би дандаа шаналдаг. тэрүүхэн тэнд нь будаатай нь хутгаж байгаад мах зэрэг бусад хольцтой...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

цагаан өдөр ... цагаан хүмүүс

Оруулсан: 00:34 2007-11-02 pupa_inn

Эмэгтэй хүн хуримын даашинз өмсөхөөрөө их л үзэсгэлэнтэй харагдах юм... ямар ч эмэгтэй хүн.... тэр урт цагаахан өмсгөл нь түүнийг урьд нь хэн бсан одоо хэн болох ямар зан ааштай гээд л бүхнийг нь далдалж нуугаад гагцхүү эл өдөр тэр хадамд гарч буй үзэсгэлэнтэй бэр сүйт бүсгүй, цагаахан бүхний эхлэл... магад энэ ертөнц дээр анх төрсөн шигэээ цагаахан л харагдах юм.... яаасан үзэсгэлэнтэй яаасан ч цагаахан , буртаггүй... бүхний нүдэнд цагааханаар л  .. бүгд л түүн рүү хараад инээмсэглэнэ.. чухам түүнийг...  сүйт бүсгүйг хараад сууж буй энэ олон хүмүүс дотроо юу бодон суугаа бол.. хажууд минь суу...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 02:54 2007-10-24 pupa_inn

үүлс хөвж бна аажууханаар алгуурхнаар... тэд их гоё ...зөөлхөн бх тэдэнд хүрч бас барьж үзмээр баригдвал хэсэгхэнийг аваад ам руугаа хийнэ ...

нүднээс нулимс зүрхнээс бас нулимс... түүний ирж явааг хараад зүрх аажим аажимаар огшиж ирдэгсэн

яг тэр мэдрэмж ... одоо энд .... эргэн тойрон хил хязгааргүй уудам бас хөх цэнхэр .. далайн ус... энд аниргүй ... хичнээн үзэсгэлэнтэй

урьд өмнө нь төсөөлж ч чадахааргүй тийм л...  харж ханатлаа эндээс явмааргүй ....

...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 21:22 2007-10-22 pupa_inn

 

                   Нохой зүрх

 

Зунжингаа дурлалцаж зунжингаа үнсэлцэв

Намаржингаа хагацаж намаржингаа цурхирав

Өвөлжингөө мартаж өвөлжингөө унтав

Хаваржингаа хайж хаваржингаа сээтэгнэв

Хичнээн ч хавар хичнээн ч дурлал

Хичнээн ч зун хичнээн ч халуухан хайрууд

Хичнээн ч намар хичнээн ч доголон нулимстай залуус

Хичнээн ч өвөл хичнээн ч олон дурсамжууд

Ханаж цадахыг мэдэхгүй зүрх тэгээд би

Ховдог сувдаг бидэн хоёр....

 

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

fffff

Оруулсан: 19:16 2007-10-21 pupa_inn

зүгээр л ... би бүгдийн эхлэл шиг санагдах ... заримдаа бас төгсгөл нь мэт санагдах.....эхлэл бас төгсгөл болохоор би хөндий орон зай... ийм л ....

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

flicka flicka flicka...cata cata cata...

Оруулсан: 03:18 2007-10-14 хундага

намар болчижээ, өглөө оройд сэрүүсээд. нар буцчижээ, өдөр улам богиносоод. нас яваад бие илчгүй болсын байлгүй, хөл гар дандаа хүйтэн.
угаасаа би аймаааааарр өндрийг ч хэлэх үү, урт хөл гартайг ч хэлэх үү, бэлхүүсээрээ лагс бүдүүнийг ч хэлэх үү, бүх цус маань голдоо цугларчина. тэгээл тэр хавьдаа л эргэлддэг бололтойн, хэдэн ядарсан дотор эрхтнээ тэжээгээл, богино зайнд. хөл ба түүний хуруунууд, гар ба түүний хуруунууд гэх мэт өнөөх урт чацтай захын эрхтнүүдийн цусан хангамж байнга хямралтай. байнга хомсдолтой.
хөхөөний ам холддог хүйтэн зэврүүн улиралд эзэн би байнга зутруу. үүнээсээ болоод с...

Сэтгэгдэл (33) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

түүнд..

Оруулсан: 01:00 2007-10-11 хундага

чамтай учирснаа ярихдаа нүд минь гялалзсан байх. чамайг дурсахдаа хацар минь ягаарсан байх. чамайг үнсэх байсан уруул минь шимсэн дарсандаа будагдана. чиний л үнэрт согтох байсан үнэрлэхүй минь түрхдэг gucci-гээ хань татна. яагаад ч юм нүдэнд болор хөшиг татна. яаран нуух гэхдээ хуурамч инээмсэглэл тодруулна. хурууны өндгөн дээрх нулимс шигтгээ мэт гялалзана. хормын төдийд тэгээд ууршин алга болно. цаг хугацааны өмнө хүч мөхсөө мэднэ. цаглашгүй ихээр ганцаардаж байгаагаа мэдэрнэ.

..надгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн чинь гунигтай байг

..намайг хүссэн мөрөөдөл бүхэн чинь биелж байг

..надтай уч...

Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

сайхан + гоё + ганган..

Оруулсан: 06:17 2007-10-09 хундага

Ален Делон гэдэг хүн гарчээна. сайхан хүн юмаа. гоё эр юм. ганган ч гэж жигтэйхэн. өмссөн зүүсэн нь биш, өөрөө байж байгаа нь гангамсаг, гоёмсог тэгээд сайхан хүн юм. 72-той гэхэд ануухан, хөл гар нь чанга гэдэг нь илт. нүдний доогуурх цэлхэр, хацар бага сага унжсан, хувьсгалын шүд нэлээн олонтойг илчлэх  яриаг эс тооцвол дэндүү жаатай харагдана. кино урлагийн том од хүн чинь арга хэмжээ авсан л байлгүй, ийм харагдах гэж. гэхдээ л ховсдох мэт гайхалтай харцтай сайхан цэнхэр нүднийх нь гал нь буугаагүй л байна. залуудаа гол дүрийг нь бүтээсэн хэд хэдэн киноны хэсгээс үзүүлж байна. дэлгэцнээс ха...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->