Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Оруулсан: 23:56 2007-10-07 хундага

унтаад сэртэл утас дуугарчээна. унтаж байснаа утас дуугарахаар сэрсэн гэх нь ч зөв юм уу. тэгээл шууд хоч авчдын байна. хоч өгчдийн байна. өгөөмөр наасан. нойрмог ухаанд буусан ч гүй, юу гээд байгаайн. юу гээд байгаайн ч гэж дээ, юу гэж байгааг нь сонссон л доо. сонсоод ойлгосон л доо. мэддэг үг байсым чинь. яагаад тэгж байгааг нь ойлгосонгүй ээ, хөөрхий. асуусан ч үгүй. асуугаад яах ч билээ. сэрсэн үгүйн завсар манарч баахан гэвтэв шив. юу гэнэв? юугжаагаан? хүн сэрээчхийн. уурлачий гэсэн нойрмог байдаг, залхуу хүрээд. уйлчий гэсэн нуухтай байдаг, бөглөрөөд гарахгүй.. гсн.. хаха. ичсэн хүн хү...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 23:32 2007-10-05 хундага

хар дарсан зүүд шиг барин тавин өдрүүд... өнөөдөр бол тэр өдрүүдийн сүүлийнх нь ч биш, бас.. мэдэхгүй ээ. дуусаасай. "бидний харьцаа ийм эмзэг болчихоод байхад.. тэд!!".. гэнэ үү. тэнэг амьтан. ядаж сүрхий юм хэлмэр болохдоо хүртэл хүний хэлснийг зээлдэхгүй байгаач. бусдыг буруутгахгүй байгаач. зүрхээр хатгуулж, толгой хагарах нь. уйлаад тайвширчихъя гэхнээ нулимсны суваг хорсож хөндүүрлээд най алга. гарч чадаагүй шорвог ус хоолой боох нь. чи хэрээс хэтэрч байна. элэг барьж ханахад хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ. чиний амнаас гарах элдэв бусармаг үгсийг тоохоо ч байж. эмзэг болчихсон харьцаа ий...

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

дэмий шахуу

Оруулсан: 18:33 2007-10-05 хундага

“вараттэ иитомо!!” гэдэг нэвтрүүлэг гарчээна. амардгаас бусад бүх өдөр ид үдээр шууд явдаг нэвтрүүлэг. хэдэн арван жил ч тасралтгүй үргэлжилжаагаам, мэдкү. хөтөлж явуулдаг хүнд нь би лакк дуртай. Тамори гэдэг никтэй ахимаг насны эр. уул нэр нь Морита. урвуулаад Тамори. сайхан хүн. гаднах төрх нь биш, байж байгаа нь, хэлж ярьж байгаа нь, мэдэж байгаа нь нэхх сэтгэл татмаар. хошигнол нь яг манай талынх. хажууд нь ойрхон байдагсан бол эм хүнийхээ хувьд сэтгэлийг нь татаж дийлэх эсэхээ туршиж үсээ өөрчилж, мэик апныхаа өнгийг сольж үзмээр. хаха. яг л чадна даа. бэртэгчин царайлчихаад өөрөөсөө сана...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

やつら.

Оруулсан: 23:59 2007-10-02 хундага

冷静に考えてみた。っていうより何日も、何回も繰り返して読んでからやっとやつらが落ち着き、現実に戻り、普段通りに酸素と共に脳に運ばれてくようになり、そのお陰で考えさせられた。といった方が正しい。

時間が経つに連れられ、やつらの動きが鈍くなった。痛い。また襲ってきた、片頭痛が。身体が...心が...覚えてしまった苦しい期待。片頭痛もきっとそのため。セロトニンが足りないんだ。姿勢を正そう。そう、背筋をピンと。そして、もう一回読んでみる。

やっぱり期待してた言葉たちはどこにもない。見えてこない。がっかり。鈍くなったやつらは一瞬凍り付き、頭が鉛の玉をいっぱい詰め込まれたかのように重く感じられた。

指先が痺れ、右上にあるЧをクリックできない。悔しい。やつらも泣きたいかも。泣けばいいんだ。

...
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 17:35 2007-10-02 хундага

-          та ер нь юу хийж бүтээе гэж боддог вэ?

-          ... ажил хөдөлмөрийн хувьд уу? эсвэл ер нь амьдралдаа юу?

-          ер нь?

-          ... эргэн тойрныхоо таньдаг мэддэг, уулзаж учирсан бүх хүмүүст, юмсад талархах сэтгэлээр дүүрэн амьдрах юмсан гэж боддог доо. талархсаар байгаад л...

үр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлж, амьдралд хүргээд үүнийхээ төлөө ачлал нэхдэггүй тийм эх байхсан гэж боддог. бас.. овойж оцойтол баяжихсан гэж боддоггүй ээ, хэнээс ч хамаарахгүйгээр өөрийн хүчээр олсныхоо хэрээр эдлэмээр байгаагаа эдэлж, идэж уумаар байгаагаа идэж ууж, өмсөж зүүмээр байг...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

やつら

Оруулсан: 11:34 2007-09-29 хундага

ドキッとした、メールのインボックスをクリックした瞬間。心臓が止まるかと思った。待ちに待って、諦めてたメール。返信のメール。直に開けられず、心拍が納まるのをしばらく待った。開けずに削除しちゃおう...なんてできやしないことを考えて「時間稼ぎ」したりと。さてと、深呼吸、深呼吸!ダブルクリック。

そこに並ぶ言葉、言葉に込められた魂を読み出すのに必死になり、あまりの必死さで体中が厚くなり、火照ってきた。血管を通る血液の一滴一滴が一生懸命しまい込んでた思いを運び...やつらが騒いでる。やめろ!やめて!お願い、落ち着かせて。

嬉しくなった。今度はやつらが踊りだした。短いメール。ほんの数文しかない、返信のメール。

自分が分からない。自分の気持ちが分からない。やつらは、何事もなかったかのように、命を運んでる。

...
Сэтгэгдэл (47) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

замд бодсон бодол

Оруулсан: 13:01 2007-09-24 хундага

нутгийн тэнгэр явахыг мэдээ юу (тэнгэр нь ч юу юм, мэдэх хүмүүс нь мэдэж байгаа)
нулимсан бороо шиврээд гунигтай яа (бороогүй, салхитай л байна... ширүүн)
сэтгэл нэг л гэгэлзээд энэ бороо мэт (тэхх... энэ салхи мэт.. тогтворгүй... залхаж байна)
соньхон зөн бодлыг минь сэрээнэ (шал илүү... дэмий юм хийсэн юм, тэр зөн)
элдвийн бодлоос салаад харлаа би (олон удаа... хөндлөнгийн нүдээр... бас чиний нүдээр)
энгүй хайраар чамайгаа хайраллаа даа (хайрлаж байсан... одоо бол үгүй.. энгүй байсан үгүйг мэдэхгүй)
эргээд ирнээ хайрт минь чамдаа би (эргэж ирсэн.. санаснаар минь хүлээж аваагүй.. ...

Сэтгэгдэл (35) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

死 (一)

Оруулсан: 11:09 2007-09-17 хундага

энд сийрүүлж тавихыг эзэн нь зөвшөөрсөн тул...

шүдээ суларсан байхыг мэдэрлээ. амаа ангайж суларсан шүдээ татав. хөнгөхөөн сугараад гараад ирж байна. ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. хормын төдий загатнах мэт, нэг тийм сонин мэдрэмж зурсхийв. дээд үүдэн шүдний баруун талын шүд. онгойж харласан нүхэнд нь ялимгүй цус шүүрнэ. гэхдээ учиргүй урссангүй. амаа ангайсаар. яг одоо нүхэнд нь хийвэл буйл нь буцаж эвлэж магадгүй. шүдээ барьсаар. доод талын шүднүүд дунд бас хоёр шүд суларчихаж. суларснаа надад харуулах гэсэн шиг үл мэдэг хазайсан үзэгдэнэ. харж байна аа, гэхдээ одоо авахгүй. түрүүний сугалснаа ...

Сэтгэгдэл (31) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

цонхны цаана

Оруулсан: 00:01 2007-09-16 хундага

цонхны цаана түнэр харанхуй. тэр харанхуйд нүдээ удаан бэлчээвэл нэг л мэдэхэд сорогдох мэт орж явчмаар. нуруун дээрх ачаагаа яг энд, яг энэ мөчид юу ч үлдээхгүй буулгаж орхиод, мөрөө гөвж, нуруугаа цэхлээд, өвдөг чанга, толгой өөд орж явчмаар. юу хүлээж байх нь хамаагүй. намайг ороосон одоогийн байдлаас дээр байж таарна.. дээр байгаасай.. дээр байхаас өөр аргагүй.. дээр байх болно.. дээр байлгана.. үүнээс илүү дордвол жинхэнэ там байх биз. тамд очиход арай эрт байна.

онгоцны далавчин дээрх улаан гэрэл нэгэн хэмнэлээр анивчиж, хөдөлгүүрийн дуу бүдэгхэн нүргэлж, өмнөх эгнээнд суусан хос хүзүү ...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

анддаа хэлэх үг ба ахиад л аахар шаахар

Оруулсан: 13:52 2007-09-10 хундага

ашгүй, миатын онгоц хоцорчээна гэнэ. завшаантай юм боллоо. яаж ийсээр байгаал гэрээсээ төдөд гарна гэсэн цагтаа амжихгүй болж таараад амь наана там цаана диваажин бүүр цаана болчоод байсын. тайвшрангуутаа бичээд унадаг байшд, түрүүн яаж тэлчигнэж байснаа шууд мартаал.

өчигдөр.. за бараг л өнөөдөр үүрээр гэсэн нь зөв байхаа даа, нэгэн андтайгаа сайхан хуучиллаа. яриад суухад заавал сэтгэлд наалдацтай “нэг юм өгдөг” тийм хүн байхым. өөрөө мэддэг хэрнээ хэн нэгнээр хэлүүлж байж тархиндаа, сэтгэлдээ гүн суулгаж авдаг амьдралын теоромууд. хамгийн дотно найздаа хэлэхэд ойлгох эсэх нь эргэлзээтэй сэ...

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->