Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

"......"

Оруулсан: 11:19 2009-07-24 dao
хэлэх үг олдохгүй
хэлэх учраа олохгүй
ядаж "хайртай" гэсэн үг нь
хүртэл зугтчиж



хов хоосон нэг тийм
эзгүй тал шиг
эсвэл хуучирсан булш шиг
хамаг юмс дэлгэрэх цагаар
хатаж гундсан модны навч шиг


эртний хүйтэн шарилын дэргэд
элгээ тэврэн ганцаар суун
хон хэрээнд хань болж
хоосорсон сэтгэлээ үзэн ядах.

Бичсэн: dao

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ζ'. 23

Оруулсан: 23:17 2009-07-22 хундага
зун дуусах нь ээ...
эхлүүлж амжаагүй байтал намартай золгох нь.бичих юм элбэгдээд би өөрөө хүрэлцэхгүй тул ингэсгээд орхив.

♪♪♪...涙が溢れる悲しい季節は
誰かに抱かれた夢をみるぅ
泣きたい気持ちは言葉にできないぃ
今夜も冷たい雨が降るぅ...♪♪
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бодрол

Оруулсан: 17:39 2009-07-20 dadido
Саяхан Баабарын бичсэн "Монголчууд нүүдэл суудал" номыг уншлаа.  Дөрвөн дэвтэр юм байна.  Ихэнх нь уншаа байлгүй.  Хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн юм бүү мэд.  Надад лав их л сонирхолтой санагдлаа.  Арван жилийн сургуульд үзэж байсан түүхийн номноос агуулгын хувьд шал өөр санагдлаа.  Түүх гэхээр он дараалсан үйл явдал гэж ойлгоод тэрийг нь болсон газартай нь цээжлээд хүн амьтанд хэлэхдээ их л пээдгэр байлаа.  Тэгсэн чинь дараа үргэжлүүлье...
...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

шал дэмий

Оруулсан: 10:14 2009-07-17 Friska
Заримдаа хөгийн, хогын бодол орж ирэх юм даа...жишээ нь манай ангийн куба охины шүднүүд нь амандаа багтахгүй байх шиг. Харахаар үргэлж л инээгээд байгаам шиг...тэгсэн үгүй юмаа...зүгээр л уруул нь шүднүүдийг нь далдалдаггүй, далдлахын тулд их хүч гаргах хэрэгтэй ч юм шиг. Дандаа ийм байх хэцүү байдаг бол уу гэж бодлоо. Тэнэгийн. Бас нэг удаа хоол идчээд явж байсан чинь модны навч уначихсан байхаар нь намар болжээн ухааны юм бодсон чинь...дандаа зун байдаг газар шт...өөрийгээ баахан шоолов. Тэгсэнээ дандаа ногоон байх хэцүү байдаг бол уу гэж асуумаар санагдлаа моднуудаас...лав залхаж байгаа бай...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

маи нэим ииз..

Оруулсан: 12:01 2009-07-16 хундага

наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв?
би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. 
өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай.
амьтны ертөнц хамаагүй шударга юм.

нэг гоё өгүүлбэр олж уншсан.
"чиний амьдрал бол чиний араншин юм"
гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм.
тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна.

саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг ...
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бөх өө гэж

Оруулсан: 12:21 2009-07-15 dadido
     Анх намайг төрөөд  хэдхэн сартай байхад ээж маань бөхийн шуудаг олж байсан гэдэг.  Одоо тэр шуудаг манай авдаранд байдаг юм.  Нэг  улаан торгон шуудаг.  Бөх болоогүй ч гэсэн билэгшээлтэй юм даа.  Бөхийг шимтэн үзэж эхэлсэн үе маань 1998 он.  Тэр жил Сумъяабазар аварга анх үзүүрлэж, түүний уран барилдааныг дотроо биширч энэ ах шиг болох юмсан гэж хүүхдийн мөрөөдлөөр мөрөөдөж байсансан.  Тэр цагаас би аваргын улаан фэн нь болж билээ.  Тэр үед залуу заанууд гарч ирж ааяаяа мөн ч гоё байсан даа.  Үеийхэн мөн бөхийн хорхойтон.  Хичээлийн завсарлагаанаар бистуулдээ гараад барилдаад ноцолдчихдог...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ζ'. 11

Оруулсан: 11:40 2009-07-11 хундага

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

нээчийдөө

Оруулсан: 00:03 2009-07-05 Friska
Тэр цаг тэр л цагтаа үлджэээ...гэж бодтол бас холдоогүй л байгаа юм байна даа. Сая хэд хоног Орос явж ажил амжуулангаа оюутан цагийн хоёр найзтайгаа уулчихаад ирлээ. Овоо бүтэлтэй явлаа..ямар ч харилцааны мэргэжилгүй над шиг хүн янз бүрийн уулзалт хийгээд ажил бүтээнээ гэдэг бас овоо амжилт шүү кк. Манай хоёр яг л хэвээрээ, ээжүүд л болсоноос биш...намайг ч бас яг л хэвээрээ байна гээд байсан. 2 орой буу халангаа пиав шимж жоол суух шив...хэл бас хэцүү болжчээ...сонин эвгүй хэлэнгүүтээ өөрөөсөө ичиж энтэр. Хэдхэн хоносон болохоор очсон ч юм шиг, очоогүй ч юм шиг..энэ хэд хоног нүд ирмэх зуур ө...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

шүлэг бичсэн ухаантай

Оруулсан: 22:45 2009-07-04 dadido
анхны хайр минь тэр л байсан юм бол
арван жилийн цонхон дээр нулимстайгаа үлджээ
анх дурласан нь чи байсан бол
анд найзын минь үнэн ч амраг болжээ чи одоо

чамайг надад ирээгүй гэж би гомддоггүй
чамлахааргүй их хугацааг чи надад өгсөн
чадахгүй байж дурлах дуртай ч тэр үедээ
чиний хойноос нэг ч удаа гүйгээгүй дээ гэж одоо боддог

хүний хүүд хөөрхөн харагдах нүдээрээ чамайг хүлээж байна гэж
харцаараа чи надад хэлдэг байсныг тэр үед ойлгосонгүй
хайр зарласан өөр хөвүүнд сэтгэлээ өгөхөд чинь
хожимдсон байснаа би тэр үед ухаарсан

он цаг улирсаар зургаан жилийг үдлээ ч
олны дунд орж сайн мууг ө...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гансар ч харагдаач

Оруулсан: 21:51 2009-07-03 dadido
Он гарах мөчид миний амьдрал их л сонин байлаа.  Хэдхэн хоногийн дараа нэг юм шийдэгдэх гээд гэгэлзээд л байж байлаа.  Ойр дотныхон маань баараггүй гээд л.  Би ч дотроо итгэсэн байж билээ.  Гэхдээ зуун хувь итгээгүй, хүлээгээгүй.  Аль болох тайван байлаа.  Хэдхэн хоногийн дараа бүтэхгүй гэсэн хариу сонслоо.  Гэхдээ би гонсойгоогүй.  Цаг хугацаа явсаар л.  Би бараг мартсан байлаа.  Гэтэл сая өнгөрсөн сард дахиад "чи бэлд" гэсэн үг сонслоо.  Бэлдлээ.  Гэхдээ энэ удаа надаас биш шалтгаанаар дахиад л бүтэхээ болив.  Гэхдээ би ямар ч хариултанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байв.  Амьдрал өөрөө баян, зари...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->