![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
η' 16Оруулсан: 17:21 2009-08-16 хундага
ганц хүний театрт зохиолч, найруулагч, жүжигчин .. хөшиг нээдэг, хаадаг хүн болж бие даан зүтгэсээр баахан туйлджээ. заримдаа гаднаас хэн нэгнийг хүчээр татан оролцуулахаар мэрийвч мөнөөх театр ганц хүнийх тул тэгсгээд багталцахгүй болдог билээ. театрынхаа үүдэнд хаа нэг цэцэг худалдахаар зогсохдоо өөрөөс өөр хүн өөрт минь зориулж авахгүйг мэдсээр атал өнгө шилж, өтөл навчийг нь түүж арчилсан, зөвхөн өөртөө таалагдах цэцгээр дүүргэсэн хувинг тэнхээ мэдэн өшиглөж орхиод, тэрүүхэнд тунасан усыг хэргээр туучин, галбиргүйхэн мөрийг армаг тармагтуулан гүйж одмоор. мөр үү? мөр гэж... үлддэг, үлдээдэ... сурмаар...Оруулсан: 14:51 2009-08-14 dadido
Амьдралд сурах юм их байна аа. Нэг таньдаг ах хүү байдгын. Одоо программ ч юм уу нэг юм хийдгийн хувиараа. Ганцаараа нэг өрөөнд шалаараа дүүрэн тамхины акурктай, нэг том сервер болтой компьютер, баахан программ бололтой зүйл бичсэн гар байлаа уулзах гээд орсон. Хар багаасаа мэдэх болохоор харьцахад сайхан. Тэгсэн чинь чи надаар компьютер, программын юм заалгаач гэлээ. Даан ч би нүдээ компьютер ширтсээр байгаад муудчих болов уу гэж айгаад татгалзсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт тань дээр ирнэ гэж л хэллээ. Одоо тэгээд яах юм бүү мэд. Бас сэлж сурмаар байна, жолоо барьж сурмаар байна. Жол...
би өндрийг хүснэОруулсан: 14:25 2009-08-14 dadido
Би өндрийг их хүсдэг болчиж. Албан тушаалын өндөрлөг биш л дээ. Өндөр юман дээр гарахыг л их хүсдэг болчиж. Өндөр уулын орой дээр гарах бөөн хүслэн. Эртээд хажуугийн 12 давхарын чардаак руу гарах гээд түлхүүрийг гуйгаад хөлс төлөөд гаръя би өндрөөс юмыг харах дуртай гэсэн чинь " чи амиа хорловол яах юм" гээд хавьтуулсангүй. Тайлбарлаад нэмэр алга байлаа. Эртээд тэгээд ганцаараа "Зайсан" гарч нэг хорхойгоо дарлаа. Яагаад ч юм өндрөөс юмыг харахаар нэг их таашаал авдаг болчиж. За гэхдээ тэр нисэгч, шүхэрчний хажууд өндөр гэж хэлэхэд онигоотой биз. Нэг сайхан өндөр давхарт эргэн тойрон ал...
η' 14Оруулсан: 12:06 2009-08-14 хундага
Hello... Can you hear me Am I getting through to you Hello... Is it late there Is there laughter on the line Are you sure you're there alone Cuz I'm trying to explain something's wrong You just don't sound the same утас дуугарав..Оруулсан: 22:34 2009-08-13 хундага
түүний дугаар. мэнд мэдэв. тэр талархав. би дуугүй. утас тасрав. дахин дуугарав. түүний дугаар. .. сэргээх санаа бий юу гэнэ. шинээр эхэлснээ яахав? гэв. хүмүүс юу гэх хамаагүй гэнэ. чиний амнаас сонсоё гэв. үгүй гэсэнгүй... үнэн байжээ.. ... шинийг цэглэж ч чадна, цэцэглүүлж ч чадна гэнэ. чадал чинь гоц сонин биш, чиний зүрхэн дэх онц сонин. чихний сонссонд нүд гомдов. нүдний гомдлоор хацар норов. хацар сэврэхдээ ам таталгав. хорон үгийг харамгүй тургив. хариу хэлүүлэлгүй тасалж орхив. хүлээсэн бүхнээ сонссон, гэтэл хүлээстэй мэт тарчлах нь яагаад?... η' 13Оруулсан: 18:50 2009-08-13 хундага
олон жил завсарлаж завсарлаж блогмн рүү нэвтрэх аз таарч бөөн баяр. эхлээд тулгамдаад баахан тойрч давхилаа. нөхөр Админий зүгээс тайлбар хийсэн байх болов уу гэж баахан хайгаад олсонгүй. эмгэн маний нүд муудав уу, энэ Админий суртахуун муудав уу. МИАТ-ынхан нэг иймэрхүүсэн. онгоц цагтаа хөөрөхгүй, буухгүй аль ч тохиолдолд тэд бодит мэдээллийг шуурхай өгөхийг цээрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн зорчигчдоо тайван байлгахын төлөө. онгоцны дугуй хагарсан, түлш гоожсон, урд шилэнд ан цав гарсан, урагшаа дарга нар зугаалахдаа унаж явсан онгоц эвдэрсний улмаас таанарын зорчих онгоц тэднийг угтахаар нисээд... Оруулсан: 21:42 2009-08-10 Friska
Сэтгэгдэл (13)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
юу бичих вэ байзОруулсан: 18:06 2009-08-03 dadido
Юм бичмээр л байдаг. Даан ч бичих юм олдохгүй байна. Өдрийн тэмдэглэлээ бичих үү. Эсхүл өдрийн маршрутаа бичих үү, эсхүл идсэн хоолоо бичих үү. Нэг л учраа олдоггүй ээ. Шүлэг бичдэг юм уу гэтэл ямар ч юм орж ирдэггүй. Эсхүл настай хүн шиг "Амьдрал гэдэг..." гэж эхлээ нэг их амьдрал үзсэн хүн шиг биччих гээд. За юу ч гэсэн ийм л юм бичлээ дээ. ... үргэлжлэлОруулсан: 19:23 2009-08-01 dadido
Тэр номыг уншаад ийм сэтгэгдэл төрлөө. Энэ тусгаар тогтнол маань ямар их үнэ цэнээр олдоо вэ гэж. Дипломатын урлаг гэдэг ямар аймшигтай атлаа агуу юм бэ, хэлэлцээр хийнэ гэдэг ямар агуу юм бэ. Эх орон үндэстнээ төлөөлж хэлэлцээрийн ширээний ард сууна гэдэг үнэхээр сүрдмээр ажил юм даа гэж төсөөлөгдөв. Тэрхэн үедээ тэр хүмүүний мутарт эх орон нь багтаж ч байх шиг. Гадаа тоглож байгаа хүүхдүүд, тэнд ганц юм задалж байгаа залуус, энд шоудаж байгаа охидууд, гэртээ хэрэлдэж байгаа авгай нөхөр, энэ бүх хүмүүсийн хувь заяаг ямар нэг байдлаар хөтөлнө гэдэг...ийм л бодол буулаа даа ... ζ' 29Оруулсан: 13:36 2009-07-29 хундага
Сэтгэгдэл (19)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |