![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
ϛ' 30Оруулсан: 14:22 2009-06-30 хундага
тольдож зогстол ганц нэг цагаан үс харагдав. би гайхсангүй ээ. ахиулан үсээ яртал нэлээн хэд хэд харагдана. цав цагаан биш юм аа, шаргалдуу, тамхины бохинд идэгдэж шарласан өвгөн хүний хумсны үзүүр шиг. харсаар байтал хар өнгөтэй юм бараг үлдэхээ байж, тэр чигтээ шахуу шаргал буурал болоод, хаа нэг хар зураас үзэгдэхэд харамсаж халаглах сэтгэл огтхон ч төрөхгүй нь хачирхалтай. учиргүй ихээр уйлсны хойно цээжинд нүдний ус амтагдаж, хэсэг зуур хоосорч орхидогтой ойролцоо. тэгсгээд би түрүүхэн хана өөд цоройлгосон чигээр уясан мориндоо мордох гэтэл... нэг л мэдэхэд, нурж урссан шороон дунд хөлийн ... сайхан амрах юмсанОруулсан: 00:09 2009-06-20 dadido
Өнгөрч буй долоо хоног сэтгэл зүй, бие бялдарын хувьд бол үнэхээр ачаалалтай байлаа. Өглөө босох гэж дайн тулаан болох юм. Урьд оюутан байхад шөнө босоод хичээлээ хийгээд л байдаг байсан. Одоо чадахгүй л байна. Сэрүүлгээ ухраасаар байтал өглөө болчих юм. Өчигдөр Бороо ороод гадаа чийгтэй сэрүүхэн сайхан байна. Цонх балконоо цэлийтэл нээгээд нэг тас авахыг хүснэм яг одоо. ...
манай дайчид өнгөтэй байнаОруулсан: 19:45 2009-06-18 dadido
Өнөөдөр Сүх жанжны талбай дээр очиж шинэ ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг үзлээ. Үнэхээр сайхан байлаа. Манай төрийн ордон ямар ч сайхан юм. Манай цэргүүд ямар ч сайхан жавхаалаг, сүртэй, хийморьтой харагдаж байна лээ. Улсын сүр цэрэгтээ цэргийн сүр жагсаалдаа. Үнэхээр үнэн үг юм даа гэж бодлоо. Гэхдээ тэр сүртэй цэрэг охид, хөвгүүдийг төрүүлсэн ард түмэн нь илүү сүртэй юм даа ... тэр.. бууз..Оруулсан: 09:41 2009-06-18 хундага
бараг хуушуур шиг том. их гар гаргаж чимхжээ. сарнайг эгц дээрээс нь харахад ямар байдаг билээ, нэг тиймэрхүү олон нарийн нугалаастай чимхэж. нугалаас болгоны завсар мах харагдана. тэрүүхэнд ширээний ард ээж, эгч хоёр суучихсан энэ буузнаас иднэ. дундаа нэлээнийг тавьжээ. би энэ наана гартаа нэгийг бариад хазаж байхын... ннн? өндөг байна. элдсэн гурилан дээрээ хутгасан өндөг түрхэж байж махаа тавьж чимхжээ. амт нь... амт нь тодорхойгүй. тэнд суух ээж шалир шалир гэж чимээтэй идэх нь яршигтай санагдаж эхлэв. гараад явчдымү.. “тэр” яагаад бууз ирүүлсийм бол? хаа холоос... дахин... зуунОруулсан: 08:39 2009-06-16 хундага
зуун задгай, жаран хагархай... халгаж халгаж нэг эргээд хартал миний өдрүүд, миний эргэн тойрны юмс, хүмс, надад ирэх өдрүүд, тэр өдрүүдийг дүүргэх юмс, хүмс гэж зуун задгай жаран хагархай. нэгмөсөн зуун задгай, жаран хагархайг зуугаар үржүүлж түмэн задгай, түмийн талаас илүүхэн хагархай болгож буталж орхиод тэр чигт нь хаячих юмсан. бүхлээр үлдэх нь хуучны хэдэн багц дурсамж л юм шив дээ. багц дурсамж байгаа нь бас чиг авууштай. энэ хагархай өдрүүдийг бүхэлдэж дурсах тэр өдөр ирэх хүртэл би өөрөө бүтэн, бас бүхэл байхсан.... Тоглоомын бөмбөгОруулсан: 21:21 2009-06-07 dadido
Ойрын үед нээх геополитик энэ тэрийн талаар бичмээр санагдлаа. Энэ улсын талаар би хатуу коммунист дэглэмтэй, атомын бөмбөгтэй, магадгүй ертөнцийн хамгийн зөрүүд улс л гэж мэддэг ойлгодог. Саяхан энэ улс атомын бөмбөг туршлаа. Урд нь нэг их дахиж хийхгүй одоо больсон гээд л хийдэг төхөөрөмж энэ тэрийг нь устгаад л зурагтаар гаргаад л байсан. Тэгсэн яасан. Хулхидааский. Энэ улс 2 дахь удаагаа зад авлаа. Үүнээс хамгийн их айж байгаа нь Япон, Өмнөд Солонгос, АНУ, Орос. Харин БНХАУ айхгүй байгаа болов уу. Айж байж ч болно. Хойд Солонгос энэ чигээрээ байх нь тэдэнд хамгийн ашигтай. БНХАУ...
ЗЗЗЗ больсонОруулсан: 16:32 2009-06-07 Friska
Зүүдэнд чи ирэхээ больсон Зүүн хөхний товч ирвэгнэхээ больсон Зүрх ёгхийн хөндүүрлэхээ больсон Зөн совиндоо итгэж хууртагдахаа больсон байлдааны тактикОруулсан: 21:08 2009-06-04 dadido
Сая нэг шар сонин дээрээс монголын армитай холбоотой юм уншаад нэг юм бичмээр санагдлаа. Эрэгтэй хүүхэд болгон багадаа буу барьж тоглож байсан байлгүй дээ. Би тийм л байсан. Эвдэрчихээр нь модоор ака хийж тоглодог байлаа. Тэр сонирхол нь одоо цэрэг дайны юм унших дуртай болгосон. Зарим хүмүүс манай арми нуль сул довтолсон этгээдийг бол яагаад ч барахгүй гэх болов. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Гэхдээ бид зүгээр буугаад өгөхгүй байх. Би армидаа итгэдэг. Миний бодлоор бол кино дээр гардаг шиг танкаар довтлоод явган цэргүүд давшилтанд ордог тактикаар хэзээ ч ялахгүй. Манай тактик бол п...
ойрын үед хачин байна ааОруулсан: 22:10 2009-06-03 dadido
ойрын үед нэг л хачин ажил дээр мангуу ч юм шиг байдаг болчлоо. Гэртээ ирээд бас л адил. Шөнө бөх унтахаа бараг байв. Гэтэл өчигдөр гачууртаас ирэх замдаа утсаа хаячлаа. Автобусанд айлын хашаанд, гудамжинд уу, ахындаа юу бүү мэд юу ч гэсэн хаячлаа. Урд нь нэг сэтгэгдэл нээр хүн ажигч да дадада байх ёстой гэж бичсэн байдаг. Онигоотой. Ёстой уур хүрмээр. Ядаж байхад эрт явъя маргааш ажилтай очиж унтая гээд байхад очихгүй байсан хүндээ бас бурууг тохов. Ер нь энэ муухай зан л даа. Ядаж байхад би таксидаад явъя гэж байхад үгүй автобусаар гээд байсныг яана. Таксидсан бол эрлийн хүрээг х...
Санана даа, чи намайг сананаОруулсан: 18:36 2009-06-03 Friska
Сэтгэгдэл (11)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |