![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
би хотын хүүхэдОруулсан: 20:22 2010-09-22 dadido
Би хэдэн үеэрээ хотод байсан хүний үр удам. Хөдөө очоод "хотынх" гэхээр хотынх гэж юу байдаг юм гээд ойлгодоггүй юм. Мал ахуй энэ тэрийг би юу ч мэдэхгүй. Морь муухан унадаг. Унах ч нэг их сонирхолгүй. Сая хүн даага бэлэглэхэд зүсийг нь мэдээгүй. Даагандаа арай л дадидо гэдэг нэр өгөх шахсан. Хөдөө өвөл, хавар, намар, зун яаж болдогыг би бараг л мэдэхгүй. Очсон хэдхэн хоногоо юм үзсэнд тооцмооргүй байна. Би хотын улирлыг л мэднэ. Өмсөе гэсэн ч монгол дээл байдаггүй. Байлаа ч хаана өмсөх юм гээд хийлгэдэггүй. Гэхдээ л би монгол хүн л дээ. Орон нутгаас шилжигчдийн тоо өсөөд давчуухан...
Амьд хүмүүсийн дунд...Оруулсан: 14:28 2010-09-21 LetMaidar
Улаанбаатар... Мэдээж дэлхийн бусад хотуудтай харьцуулахад жижигэвтэр авч дотроо хүйтэн, бурангуй нүсэр агаад ядуус нь нохой мэт үхэж, баячууд нь тэсийтэлээ таргалж байдаг тэр л хотуудын нэг. Үхэж байгаа өлбөн хоосон, хувцасны тамтаг мөрөндөө эгэлдрэглэсэн, бөөсөндөө баригдсан амьтны дэргэдүүр арай танагтайчууд нь гишгэх алдан явж өнгөрдөг гудамжнуудтай, Эзэн Чингисийн удам гэцгээх авч тэр нь хэнд хүртээлтэйг ч үл мэдэх гуйлгачин ядуус, тэнэмэл хүүхдүүдийн өлмөн зэлмүүн харц алхам бүрт тээглэх бохир заваан зам, шат, тоос шороо хийсэн оволзож, утаа униар суунагласан энэ хотыг Улаанбаат... МИНИЙ S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. MОруулсан: 10:19 2010-09-21 LetMaidar
Гэрэлтүүлэгч бээр 'Studia linguae et litterrum Instituti Linguae et liteterarum Academiae Scientiarum Reipublicae Populi Mongolici' номоо хойш тавиад духаа атируулан хэсэг бодолхийлснээ оройн жүжгийн ажлын дэвтэрээ авав. Уг нь тэрбээр "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" номын IX ботиос Ц.Хасбаатарын "Монгольский роман" үгүүллийн "Роман- это жанр зрелых литератур" гэдэг үгүүлбэр дээр ирээд байсан билээ. Жүжгийн ажлын дэвтэрээ авав. Орой гарах жүжиг. Уг нь энэ жүжгийг сард нэг удаа тоглодог юм л даа. Үзэгчдийн тоо ямар ч байсан 33-аас буухгүй шүү. Дэвтэрээ нээлээ... ... Нэг... бүсгүйчүүд...Оруулсан: 20:00 2010-09-20 dadido
Зун нэг хэсэг охид бүсгүйчүүд зүрх зогсоочих гээд хэцүү л байлаа. Намар болсон чинь арай тайвширч л байна. Гоо сайхан л гэж тэр байх даа. Монгол охид бүсгүйчүүд маань юутай ч ямар ч үндэстний өмнө нүүр бардам юм даа. Зун Тэрэлжийн амралтанд автобус дүүрэн охидууд жуулчид дээр буудаг энэ тэр гэсэн яриа байдаг л юм. Гэхдээ тэд нараар бүгдийг нь төлөөлүүлэх нь утгагүй асуудал. Үнэнээр бичвэл эрчүүд эхнэрээ хардаж, "эмс садарлавал улс үндэстэн мөхнө" гээд байдаг мөртөө өөр хүүхэн рүү гүйгээд л. Садарлаагүй биш юу юм бөө мэд. Би энэ талаар олон эртэй ярихад далд утгаараа "эр хүн тэгэх э...
Оруулсан: 15:40 2010-09-20 dao
маньд нь сая захиа ирээд ккк. эхнээс нь жоохон харлаа. тэгсэн эхлээд хэн ч зохиосон гэнэв дэлхийг хэд ч хэрэн тойрсон гэнэв баахан оршилдож байснаа араас нь баахан баян болгох юм ярьж байснаа шууд залгуулаал сүрдүүлээ наачдын кк. алт олсон л гэнэ шоронд орсон л гэнэ албан тушаалаасаа зайлуулагдсан л гэнэ аймр үнэтэй гэрээ байгуулсан л гэнэ. алла пугачева мундаг дуучин болсон нь хрушев ажлаасаа халагдсан нь өөр хэн ч байдын билл гейтс агаа тэрбумтан болсон арай өөртэй нь хамаатай гэчээгүй байгаа. ай хөөрхий аз жаргалыг мөнгөтэй болох албан тушаалдаа үлдэх гэж ойлгодог хүмүүст л сонин байхдаа эн...
Автобусны цонхоор ертөнц харагдана6Оруулсан: 13:52 2010-09-20 LetMaidar
ТӨГСГӨЛ... ...Баарнаас гарлаа. Одод анивчих тэнгэр. Харих хэрэгтэй, унаа, такси. -Хороолол орох уу? -Орно. Суу, суу. -За. Миний өмнө хоёр залуу сууна. Нэг нь жолоо барьж, нөгөө урт үст нь бохь зажилж, тамхи баагиулна. -За ирлээ. 500-г өгчих. -Мм. Мөнгө байдаггүй. -Юу? Тоглоод байна уу новш чинь. -Үгүй ээ. Үнэн. Урт үст үсрэн гарч ирээд намайг машинаас гулд татан чирч гаргав. Түүний урт хөл яах ийхийн зуургүй элгэнд бууж би гэдэг хүн атиралдан унахад, харин аз болоход зөөлөн биеийн тамирийн шаахайтай хөл нь дахиад л нүүрэн дээр оч манартал дэвслээ. -Хөөе ... ммОруулсан: 00:02 2010-09-19 хундага
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Оруулсан: 19:36 2010-09-18 dadido
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Автобусны цонхоор ертөнц харагдана5Оруулсан: 13:52 2010-09-17 LetMaidar
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Автобусны цонхоор ертөнц харагдана4Оруулсан: 10:34 2010-09-17 LetMaidar
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |