![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
Madness хамтлаг Хотын гудамж...Оруулсан: 22:08 2010-09-27 Зоригт ван
E A D Нүдэнд дулаахан Монгол бүсгүйчүүд E A Хотын гудамжаар алхалнаа A D Бидний Монголын тайван амьдрал E A Хотын гудамжаар өрнөсөөр A D A Хайрын дуу аялан чамтай зугаалах A Bm E Миний хотын гудамж E D A Зөөлөн салхиар намайг илээд A Bm E Дандаа аз жаргалтай алхалнаа Наран мишээсэн намуухан өдөр Намайг чамтай учруу... Madness хамтлаг Нэг өдөр...Оруулсан: 22:05 2010-09-27 Зоригт ван
A Amaj7 Чи намайг орхиод гарлаа A7 F#maj Bm Өрөөнд сэрүү татлаа F#maj Bm Хайрт минь явбал явдаа A Amaj7 Цонхон дээр ялаа суулаа A7 F#maj Bm Цонхны цаана бороо шаагина F#maj Bm/E Чи минь даарвал яанадаа A Bm D Хүлээнэ би чамайгаа хүлээнэ E A Сэтгэл зовнин байж хүлээнэ A Bm D Би чамайгаа хүлээнэ E A Өдөржин бодож хүлээнэ Би чиний араас гарлаа Сэрээд хартал гэртээ л байлаа Явмаа... цэцэрлэгч ногоон ирээдүйОруулсан: 19:53 2010-09-27 dadido
Би яг мэргэжлийн чиглэлээр нь юу гэж дууддагыг мэдэхгүй. Ботаникч гэж дууддаг байж болох юм. Энэ мэргэжлийг би ер нь их үнэлээд байгаашд. Гадуур баахан олон дамжаа сургалт, сургууль байдаг боловч энэ чиглэлээр тоотой хэд л байдаг байх. Байдагыг нь хүмүүс мэдэхгүй. Мод, бут сөөг лав булсан хойно төмс шиг бултайдаг эд биш гэж би ойлгодог. Мэргэжлийн мэдлэг, чадвар нилээд шаарддаг бололтой. Монголд ирээдүйд энэ чиглэлийн мэргэжилтэн нилээд үнэд орох биз энэ их цөлжиж байгаа үед. Би гайхаад л байдаг юм. Зам дээр түлээ зараад байгааг. Тэр мод чинь бүдүүртлээ өчнөөн жил болдог гэсэншд. Би...
дуусахгүй сэдэвОруулсан: 17:09 2010-09-27 dao
Уржигдар нэг найзтайгаа жоол ярьж суулаа. хүмүүний амьдралын хэвшил, аз жаргалтай төгсгөлд хүрэх аргачлал, жишээ болгочихмоор нийгмийн эсвэл улсын байдал энтр гээд өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн юмны талаар хөөрөлдөв. эцэстээ марс руу нисэх тийз хүн бүхэнд хүрэлцэхгүй нь тодорхой байхад маниус энд ингэж элийрцгээгээд яахав гэсэн псимист хандлагаар эхэлсэн яриа маань боломж байж бас болох юм энтр гэсэн оптимист хандлагаар төгсөх тийшээ хандав. хандав ч гэждээ энэ нь зөвхөн өрнөл байсанг өнөөдөр л ойлголоо. энэ ярианыхаа эхлэл рүү дахиад нэг очиход "олон зуун жилийн" ардчилалын түүхтэй тэр нэ... Энхманлай Өссөн нутаг...Оруулсан: 18:23 2010-09-26 Зоригт ван
Em G B Em Хөхөө шувуу донгодсон Am G B Em Хөвчийн өндөр уул юмаа хө C G C Em Хөгшин аавын минь гөрөөлж явсан Am G B Em Хүүгийн хайртай нутаг юмаа хө Болжмор шувуу жиргэсэн Буйдам хээрийн тал юмаа хө Буурал аавын минь адууны бэлчээр Багын хайртай нутаг юмаа хө C G C Em Буурал аавын минь адууны бэлчээр Am G B Em Багын хайртай нутаг юмаа хө Хөхөө шувуу донгодсон Хөвчийн өндөр уул юмаа хө Хөгшин аавын минь гөрөөлж явсан Х... Madness хамтлаг Сайн яваарай...Оруулсан: 18:19 2010-09-26 Зоригт ван
E A D F#m E Баяртай сайн яваарай алсын замдаа одтой яваарай E A D F#m E Холын холоос ч усны гүнээс ч найздаа нэг захидал бичээрэй E D Dm A F#m Уянга яруу Улаанбаатараа эргээд нэг дурсаарай F#m D Dm A Энхрий Монгол орондоо чи эргээд ирээрэй Анд минь чи ээжийгээ эх нутгаа өргөж яваарай Жаргалтай ч гунигтай явлаа ч замын голоос битгий буцаарай Хүүгээ санасан ээ... Оруулсан: 20:38 2010-09-25 dadido
Би хүнд гутал захих хамгийн дургүй. Ихэнхдээ санаанд таарахгүй юм уу том гутал аваад ирдэг юм. Гэтэл саяхан ээж нэг гутал авчиж. Хэд өмсөөд таалагдахаа болив. Ганц размер том юмдаа гэтэл нэг л биш ээ. Цамц өмдийг бол хасуулаад өмсч болно. Гутлыг яалтай билээ. Хүний хувийн юман дээр битгий дур мэдэж шийдвэр гаргаж бай гэж зарим хүнд өчнөөн хэлэх юм. Ойлгох янз алга аа. Тэгж байгаад байр хөлслөөд тусдаа ч гардаг юм уу. Монголчуудын хүүхдээ 18 хүрэхээр нь тусад нь гэр бариад гаргадаг ч аль аль талдаа зөв юм. ... Урд шөнийн зүүд /Улаан дөрвөлжин, хар загалмай, цагаан дугуй/Оруулсан: 12:28 2010-09-25 LetMaidar
Би түүнийг харав. Түүний царай аймшигтай цонхийж, бас дээр нь яр, шарх гарсан байлаа. Тэрбээр улаан дөрвөлжин дотроос ердөө ч гарч чадахгүй аж. Би түүнийг өрөвдөж байлаа. Энэ бол зүүдний минь нэгдүгээр үзэгдэл. Улаан дөрвөлжин. Түүн доторх хайр минь. Анхны бөгөөд ... хайр. Дөрвөлжин нэлэнхүйдээ улаан бөгөөд, өнцөг бүрдээ улаан цэгтэй. Тэр улаан дөрвөлжин тоолж баршгүй улаан цэгээс бүрдсэн агаад тэр дотор улаан шархтай, улаан яртай бүсгүй хүн байлаа. Уг нь тэр нүд л дээ. Дэргэд нь хав хар загалмай байх ажээ. Хав хар загалмайд намайг цовдолсон байх бөгөөд ам их цангаж байлаа. Миний нүднээс ...
Хавар, зун, намар, өвөл...ахиад хаварОруулсан: 18:18 2010-09-23 Friska
Энэ миний хамгийн сүүлд үзсэн хамгийн сайн кино. Солонгосын найруулагч Ким Кидукийн. Боловсрол сувгаар Лхагва гариг бүрт дэлхийн шилдэг кино гардаг, тэр цувралаар гарсан юм. Боловсрол дуу оруулалт, орчуулга сайтай суваг санагдаад байдын. Буддын гүн ухааныг гайхалтай гаргаж ирсэн, бид учраа мэдэхгүй байхдаа үйлийн үрээ үйлдэж эхлэх юм даа. Магадгүй үйлдэхийн тулд үрийг нь амсахын тулд л хүн амьдардаг байх. Мөнхийн тойрог: хавар, зун, намар, өвөл...ахиад хавар. Гэснээс шоронгоос суллагдаж ирээд бясалгаж эхлэдэг, өөрөөсөө чулуу зүүгээд уул руу гардаг тэр дүрд Ким Кидук өөрөө тоглосийн байна.... В.Харламовыг дуурайж бичсэн миньОруулсан: 12:55 2010-09-23 LetMaidar
...Нэг жижиг хотод их уудам талбай дээр том саарал байшин байдаг бөгөөд түүнд хэн ч байдаггүй гэж хүмүүс хэлэлцэх бүлгээ. Би тэнд очихоор шийдэв. Очлоо. Орох гэлээ. Хоёр хөшөө оруулсангүй. Тэгэхээр нь тэр хоёрыг нураачихаад орох гэтэл хаалга нь цоожтой, цоожны нүхээр харахад хүмүүсийн зөв ажээ. Тэнд ямар ч хүн алга. Харин дарга нар л байлаа. Тэгээд л тэр. * * * Би та нарт нэгэн түүх үгүүлье. Тэр түүх нэгэн сурах бичигт байлаа. Эвдэрхий баримал, шавар самбар дээрхи үл мэдэх бичигтэй зурагтай тийм л түүх. Нэг удаа тэр түүхийг эрээд олсонгүй. Х... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |