Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

санаад байна

Оруулсан: 21:34 2008-06-14 dadido
Оюутан байхад хурдан төгсөөд алга болох юмсан гэж мөрөөддөг байлаа.  Төгссөн хойно харин өөр юм шиг.  Шөнө болгон зүүдэндээ сургуулиа, ангийнхнийгаа, Сургуулийн гадаа, монгол япон төвын хашаа , эргэн тойрны муис, сансарын автобус, өгсөж урууддаг тунелээ, багш нарыгаа зүүдлэх юм.  Тэд нарыг зүүдлэхгүй шөнө гэж бараг алга даа.  Үнэхээр ч их дассаж дээ.  Гайзын "Сургууль минь баяртай" г явахаар нэг их сонин сэтгэл гэгэлзээд л.  Улсын шалгалтын сүүлийн шалгалтыг өгсөний дараа сэтгэл нэг айхтар баярлаж аваад гайгүй болсон.  Хонхны баяраар бүр таг.  Диплом авахад жаахан сонин байсан.  Харин бүх юм д...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

about National New Party

Оруулсан: 20:18 2008-06-13 dadido
I dont understand program of National New Party.  Because of this yesterday I read newspaper of that party. It's written that Democracy is old opinion.  So democracy is great. But sometimes very ugly.  We dont need democracy.  We need theory of nationalism. Democracy dont able to regulate political crisis, unemployment, increasing of cost. Mongol state must be powerful.  Our neighbors'states are powerful.  Mongol state must competate with them.    there is not constant theory on democracy.  After that I remember foreword of Constitution of Mongolia.  There is one word.  It's civ...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Турах тухай миний түүх

Оруулсан: 19:14 2008-06-13 dadido

Эр эмгүй өнөөдөр турах тухай ярих болж дээ.  Хуучны хөгшчүүл бол нүгэлтэй юм гэх байх даа.  Гэхдээ шаардлага болоод байна.  Тэр олон шаардлагуудын тухай дурьдаад ч хэрэггүй.  Ядаж л толинд харах  болгонд өөртөө дургүй хүрэх үе бий.  Би багадаа барилдах дуртай хүүхэд байлаа.  Гараа гэмтээснээс болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй.  Түүнээс хойш ядаж бие бялдараа хөгжүүлэх талаар их анхаарах болсон.  Үүний тулд тахир гараа тэнийлгэж эхэлсэн.  Тэгээд суниаж эхэлсэн.  Суниасны хүчинд цээжний булчин гарын булчин жаахан чангарсан, организмдаа дассан.  Гэтэл нэг юмаа мартсан нь гэдэсний таталт.  Эрэгтэ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 00:26 2008-06-13 pupa_inn

Хүн.. хүний тухай л..

 

Хүн хүмүүс нэгдэж нийлцгээгээд бие биенээ хүмүүжүүлсээр л  .. тэгээд тэрийгээ амьдрал гээд нэрийдчихсэн.. эхийн хэвлийгээс унав уу гүй юу л хүмүүжүүлж зааж сургаж эхэлнэ.. бүр зогсоо зайгүй.. хэн нэгэн болгохын төлөө.. аа тэдний жишгээр суралцаагүй хүмүүжээгүй л бол тэр хэн ч биш.. хог шаар .. магадгүй хог шаар нь биш гэхдээ л хэн ч биш..

 

Хүн болж төрсөнийх.. ингэх ч хэрэгтэй тэгэх ч хэрэгтэй..

 

Үнэн өрөвдөлтэй.

 

Энд тэндээс нь хэмэлж зулгаасаар бгаад нэг хэлбэр төрх бүхий зан ааштай хүн үүсдэг..

 

Дарамт шахалт..

 

Бүх л зүйлсээр нь дарж хяхдаг.. б...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бүр бүр бүрхэг

Оруулсан: 08:56 2008-06-12 хундага

бороо орж байна. усархаг.
бороон дуслуудтай хамт сэтгэл чийгтүүлэх дурсамж олон. сайхан дурсамж олон.
бороон дуслыг мэдрэхгүй болох мөчид сайхан дурсамжуудаа л санах болно.



би тэнгэр бүрхэг байхад дуртай. ертөнцийн юм болгон яг өөрийнхөө өнгөөр харагддаг юм шиг санагддаг. улаан нь яг жинхэнэ улаанаараа, ногоон нь яг жинхэнэ ногооноороо, цагаан нь гэрэлтэм цагаан, хар нь тас хар. илүү дутуу гэрэл, сүүдэргүй. илүү дутуу гажуудсан төсөөллөөс ангид.

бүрхдэг болохоор л тэнгэр бүр цэнхэр харагддаг байх... цэлмэхээрээ.

бүр бүр бүрхэг тэнгэр
бур бур гуниг, өнгөр 

...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

та & мэ

Оруулсан: 07:10 2008-06-11 хундага

гэрийн ойролцоох галт тэрэгний буудлын үүдэнд цэцэг зарж байв. үсээ зэвэн өнгөөр будаж, энд тэндээ гархи зүүсэн цонхийсон залуу худалдагч, буудлаас гарч ирээд алхангаа савтай цэцэгнүүдийг харж 2-3 секунд саатсан миний харцыг овсгойтой ажиглаж "цэцгээнннннн авввваррррайййй.. цэцццгээээнннн аввваррррайййй" хэмээн УБ-ын микро автобусны жолоочоос дутахгүй уянгалуулав. би уярангуутаа авчихаж байгаам л даа. гэхдээ бас зүгээр ч уярчихаагүй, угийн бизнэсч зан минь хөдөл...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

таалагдсан таалагдсан.. ♪♪

Оруулсан: 13:20 2008-06-09 хундага
бэлэг авав. ийм бэлэг... ямрав?
надад таалагдсан... эсбөгөөс энэ мөрүүд манийг таалсан

Надад нэг тийм чарласан сэтгэл байна.
Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна.

Энийг мэдрэмж гэхгүй бол
Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай.
Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт
Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой.

Ойлгогдох албагүй энэ найрганцараа 
Чиний явдаг замд дээр сэмхэн унагав.
Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл
Хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай.
...
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гомэннасаи

Оруулсан: 09:39 2008-06-07 хундага
гомдов
гонсойв

гол нь мэдэв, итгэх ба
гойд найдах буруу гэдгийг

гомэннасаи...

гонсойсныг
гомдсныг

ps: гомэннасаи - уучилна уу
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гар... утас

Оруулсан: 00:30 2008-06-06 хундага
өнөөдөр
гар утсаар хэрэлдэв
гар утсаар элдвээр хэлэгдэв
гар утсаар хэгжүүрхэв
гар утсаар дуугарч ядав
гар утсаар үнэд оров
гар утсаар үл ойлголцов
гар утсаар хүсэлт тавив
гар утсаар ажил амжуулав
гар утсаар талархал илэрхийлэв
гар утсаар болзов
гар утсаар цаг өөрчлөв
гар утсаар болзооноос бултав
гар утсаар зөвлөлгөө өгөв
гар утсаар хов ярив
гар утсаар зовлон хуваалцав
гар утсаар зураг авав
гар утсаар худал хэлэв
гар утсаар хүн хүлээв
гар утсаар горьдлого тасрав

тэгээд гар утсаа цэнэглэхээр залгав.

тээр жил нэгэн хартай этгээд гар утсыг минь шүүрэн авч тэхий дундуур нь ...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

oh how happy she was

Оруулсан: 12:19 2008-06-03 хундага

 



түнннг ♪ ...түнннгг ♪.. түннг..♪♪
зүрхний цохилт шиг..
заримдаа буудалдаа буухгүй энэ чигээрээ явчихвал хаа хүрэх бол гэсэн эргүү, адын бодол эргэлдэнэ..галт тэргэнд..
swaying like the wind torn trees ♪
хаа хүрэхэв дээ, эцсийн буудалдаа л очно биз.. депо.. хүйтэн.. тос нялхийтэл ханхалсан
as stiff as toys ♪
нүдний үзүүрт юм хөдлөх шиг... цайрдсан бариуланд эсрэг талын цонхоор харагдах гэрэлтэй цонхнууд, харанхуй байшин, бас .. одод.. од харагдаагүй ээ.. урсан өнгөрөх нь тодхон тусна.
жирэлзээд л... 
жинхэнэ нь аль ч юм...
the empty world ♪
цайрдсан бариуланд нэгэн хэмээр урс...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->