Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

бү бү.. бүрхэг

Оруулсан: 19:27 2008-08-17 хундага

бүгд шуугилдаад явчихлаа. хор цацаж байна гэнэ. пий пай муухай үнэртэж байна, алив үүд хаалгаа, алив агааржуулагчаа гэлцэн бужигналдав. надад юу ч үнэртсэнгүй. шалчгар хамрынхаа палчгар самсааг яаж ч сартайлгаад үнэр мэдрэгч салстууд минь юу ч олж “долоосонгүй”. дэмий л гайхаж нүдээ эргэлдүүлж суув. яасан? зүгээр үү? гэж байна. бодвол хорны үнэрт мансуураад мажийх гэж байна гэж бодсон бололтой. 

маруужин идэцгээлээ, хоолны дараа. юу вэ? ямар муухай нялуун золиг вэ? яджийхад тэр голд нь байгаа цагаан юм.. түй чоорт... гээд яахав дээ, идэж л орхилоо. орой гэртээ ирээд байнга шахуу иддэг маруу...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гуйлт

Оруулсан: 11:44 2008-08-16 Friska
би хүн биш болмоор байна...намайг нэг өчүүхэн амьтанд хувиргаад өгөөч.
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

чагт

Оруулсан: 00:53 2008-08-16 хундага

дургүй хүрчихлээ. 
шалллл дургүй хүрчихлээ байна. 
шал шал шал хийгээд шалчиганаад байх чинь.
хүснэгтэн дэх нэрнийх нь ард байх нүдэнд томоос том чагтыг эрс шийдэмгий бөгөөд эргэлт буцалтгүйгээр зураад хаячихав. 
хар бэхээр, өөр дүрс орох зайгүйгээр чагтлав. 
нүдний дээд, доод, баруун, зүүн буланг ямх ч зөрүүлэлгүй чагтлав.
чагтыг дахин тодруулж, дээрээс нь давхарлаж зурав.
палийсан бүдүүн чагт.
шинээр хүснэгт татахаас нааш яаж ч аргалж, өөрийгөө болон өрөөлийг хуурч чадахааргүй болгон чагтлаад хаячихав.
аль хэдийн ингэж чагтлах байсан юм.
балын харандаагаар турьгүй жижиг, туниагүй б...

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Баяр хүргэе Монголчуудаа

Оруулсан: 19:10 2008-08-15 dadido

Баяр хүргэе Монголчуудаа та нар шүү...сэтгэл хөдлөөд уйлчих гээд байх юм.  Ер нь олон монгол хүн уйлсан байх.  Одоо ч хүртэл бодохоор нулимс цийлэгнээд байх юм.  Гадны тамирчид алт авахаар дотроо атаархаад л байсан шүү.  Манай нэг ирчихдэггүй юм байх даа гэж.  Баярлалаа Түвшинбаяраа  

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

мөртүүд

Оруулсан: 11:02 2008-08-13 Friska
зүүрмэглэнгээ дурлаад
зүүдлэхдээ хайрлаад
сэрсэн.

санахад...шаналалгүй
санаа алдахад...нулимсгүй
дурсахад...гомдолгүй

дутуу сэтгэл
дундуур хайр
дүүрэн ухаарал
Сэтгэгдэл (31) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хэдэн зууны ч өмнө олж сонссын...

Оруулсан: 22:10 2008-08-12 хундага

the summer came and went...



 

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Таануудыг кинонд тоглуулцан буюу орчин цагийн цахим СЭРЭЛТ

Оруулсан: 08:12 2008-08-12 Friska
пээш юун урт гарчиг болчуа.. за тэр яахав. Дээрээс хойш есөн жорын нэр аваал яваад байгаам..бишээ надад хайрлаад байгаам. Пэлжээ л гэнэ, Дүүриймаа л гэнэ...гэтэл өчигдөр Дарс манай Юкиг Юнжидмаа гээд нэрлэчдэг байшт, уул нь Палчир байсымшд Ободынхоор бол. Намайг Сүнжидмаа болгоцон...би буцаагаад Балдан гэж нэр хайрласан...ингээд нээх нэр өгдөг авдаг хүмүүс болжийснаа сүүлдээ Юки, Дарс бид 3 халуураад таануудыг бүгдийн кинонд тоглуулсаан...тоглуулаагүй кино байхгүй дээ, халтар царайт-д хүртэл тоглуулсан. Тунгаа чи Стерлита шүү гсс. Хамгийн бүтэн гайгүй цогц байдлаар дүр оноогдсон кану нь Сэрэлт...
Сэтгэгдэл (96) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зөв бичсэнийг буруу ойлгоод...

Оруулсан: 17:13 2008-08-11 Friska
Ёстой нээрээ бодож бодож байгаа л "1 өрөө тавилгатай байр түрээслэнэ" гээ л зар өгцөн чинь гай болжээнаа. Бараг л зогсоо зайгүй утас дуугараал, авахаар: хаана ен, хэд ен гээл...бүүр нөгөө байр түрээслэх хүн мөн үү гэснээ хэд юм тэгээд гэж ирээл....үгүй ээ би түрээслэнэ гэснээс биш түрээслүүлнэ гээгүй гэхээр бүүр ойлгохгүй, харин тийн тэгээд хаана ен гээ л...гүй би өөрөө түрээслээд суух гэсиймаа гэхээр аан за гэнээ...нээх гачаан....надаа байр байсан бол би түрээслүүлнэ гэж зар өгөх байсан бус уу...энэ хүмүүс чинь ямар гачин юм...одоо ТВ орж түрээслэж сууна этэр гэж нэмж бичүүлэхээс...завкарсийн...
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 00:22 2008-08-11 MUckEr
Би өөрийгөө үзэн яддаг
Бие минь, нүд минь, зүрх сэтгэл минь минийх биш
Би өөрийгөө танин яддаг
Бичих минь, бодох минь, зөгнөх ёрлох минь надаас ангид

Маргааш өглөө намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хүмүүс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдүй
Дагаад алхаж буй энэ замаа би хаана төгсөхийг ч мэддэг

Миний биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай үгсээр үлээж
Хүсэх тусмаа би хүсэлдээ боомилуулж
Хүрэх ёсгүйдээ хүрч, харах ёсгүйгээ хардаг
Би өөрөөсөө айдаг

Зүгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зүгээр л энгэрийн хайлааст хувилчих ба...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

..............

Оруулсан: 16:30 2008-08-10 MUckEr
Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээ
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? Эсвэл амьдрах уу?
Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?

Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдрал
Надад энд амьдрах сайхан байна.
Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?
Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?
Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдвар
Надад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.
Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.
Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.
Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаал
Намайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.
Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.
Зур...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->