Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Ядрал

Оруулсан: 11:48 2008-08-31 Friska
Цагаа олоогүй...

Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...

Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...

Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө

Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...

Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?

Г.Аюурзана

Ядрал

Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй т...

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

эрхтэн И ба түүний эзэн Ш нар

Оруулсан: 15:13 2008-08-30 хундага

зиа... нэг газартай битүүлтэл ийм зүйл ↓ алганд атгуулсан байна.
=======================================================================
Токио хотын Минами Аояма-д байдаг Омотэ сандо-н (болоогүй ээ... энэ нь яджийхад лакк гудамж нь) замын уулзвар дээр өнгөрсөн шөнө (үүшшш.. энэ аль 5 сарынх байх шо) нэгэн "баривчилгаа" болжээ. баривчилгааны объект нь эрхтэн И ба түүний эзэн Ш нар байжээ. 

Асахи ТВ-ийн сурвалжлагч Шимамото гэмээх 29 настай эр хотын төвийн тэрхүү ганган гудамжаар гунхан явсан залуухан бүсгүйд биеийн доод хэсэгт байрлах Ичимдэг эрхтнийг, уг эрхтний хүсэл зоригоос нь үл хамаа...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мне нравится что вы больны не мной...

Оруулсан: 20:39 2008-08-29 Friska
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

***

Оруулсан: 11:01 2008-08-29 хундага

миний уруул
цас хайлуулдаггүй болоход
чиний уруул
хэнийг хайлуулж байх бол?

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

алтаар урс

Оруулсан: 09:11 2008-08-25 Friska
алтаар урс гэж нэг сайхан хараал байдаг даа...хэлдэг хүмүүсийг их олон болгох хэрэгтэй. за тэр ч яах уу, би уул нь нээх сэтгэлийн хөөрөлтэй хүн биш ш дээ, аа гэхдээ Их монголд сууж байгаа тэр олон хүмүүсийг хараад жоохон сонин болж байна лээ. Спорт гэж сүйд болоод байдаггүй ч тэдний хичээл, зүтгэл, амжилтыг бас гайгүй үнэлчдэг гэж бодоод байдын...Одоо үнэндээ Монголчуудад ингэж их баярлаж цөс нь хөөрөөд байх зүйл ховор болсон...энд тэндгүй л дандаа болохгүй, бүтэхгүй зүйлс байхад бензиний үнэ нэмэгдсэн хир нь хотын гудамжаар уухай хашгиран төрийн далбаа намируулан машиныхаа цонхоор гарч зогсон...
Сэтгэгдэл (22) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гэ гэ..

Оруулсан: 21:18 2008-08-24 хундага

гэдэс цатгалан байна
гэр дулаахан байна
гарт бөлзөг алга байна
гуниг цутгалан байна

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

өглөөний шуудан

Оруулсан: 14:15 2008-08-24 хундага

зун дуусах нь... нэг ийм палааж ч болсон олж авий.. гэж боджийна. 
үс ч эртүүд гарахын өмнө сөрдийгөөд байхаар нь хайчилж хаяад, дахиад хайчлаад, нэмж хайчлаад, ахиулж хайчилсаар байгаад... одоо жоохон ургачихвал өөг нь дараад бараг ийм болчихно. нүдээ ингэж будна, аа харин ашгүй давхраа гаргах гэж өглөө эрт босож өнөөх нууц шингэнээсээ түрхэж долийж суух хэрэггүйн байна... 
одоо надад жоохон турах, дурлах л үлдлээ дээ үэхэхэ.. 
энэ дуулж байгаа сайхан эмэгтэйг Мисора Хибари гэдэг. японд бол шинээр төрөх хүүхэд нь хүртэл урьдчилаад мэдчихсэн байдаг гэхэд хилсдэхгүй нэртэй дуучин, хэдийнээ б...

Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

аааааа.а.а.а.а... тийм ээ, би хятад хүн... чихшиккк

Оруулсан: 20:27 2008-08-23 хундага

уг нь эндээ улс төр мөр гэж домбоорохгүй гэж боддын. нийтээр, нээтээр дүүрэн улстөржсөн түмэн байхад мань нь бол мөрөөрөө мөөмчигөө яг тааруулж өмсөөд, боломжоороо боов пэчээн яриад байжийя гэж боддын. агуурахын өвчин туссан биш. хэнээрхэхийн халдвар авсан биш. хэнхэг эх орончийн хуурамч баг наалдсан биш.... гэнгүүт тэгээд битгий "би хуурамч биш үнэнч" гээд байж үзээрэй. эх орондоо үнэнч л юм бол тэр эх оронд чинь юу хэрэгтэй байгааг зөв хардаг байх хэрэгтэй... ёоо наасаннн, нян ман маньд халдчижээ, хуухай гэж.

нэг газарт бичсэн өөрийнхөө сэтгэгдлийг түүгээд аваад ирлээ. самар түүж байгаам шиг....

Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

зай авчий

Оруулсан: 22:52 2008-08-21 Friska

ингээ зай авчий...тэгээ дараа тухтайхан бичий...нээх олон хоноод ирсэн хүн шиг юу вээ энэ чинь, янзүрийн юм санаж манацан:p

 

Зиак авсан зайгаа шууд нөхөө нөхөө явчнаа гэжжж. 3 хоног ёстой үхтлээ сувилууллаа шд...рашаан уугаал бүтэн биеийн бариа...бариа гэснээс эроотог массажархуу юм болох нь болцээ шүү, өнөөх сувилагч эгээ чинь лээвчкээ тайл гэжугал цээж хавиар гачин эрвэгнүүлээд...эгчийн годог хүрээд, шууд инээх нь хаашаан, бантсандаа...ёоо би цөсөө угаалгацан чин гэдэс дуугараад гэнгүүтээ гэдсээ албаар дуугаргаад дараа нь инээж минээж гайгүй болголоошд, би тэгжаагаад их авьяастай, далд юм бай...

Сэтгэгдэл (45) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

уншаад өгчих

Оруулсан: 22:34 2008-08-19 хундага
зиа.. нэг хүн их бухимдаж гэнэ, хөөрхий. тэгээд маний блогийн сэтгэгдэл бичдэг дээр бичлэг бичээд орхиж. доор байгаа. зөвхөн надад хэлэх гэсийм биш байж таарна гэж сэтгэнгүүтээ бичлэг болгож оруулаад завшчих хомхой сэтгэл төрөнгүүтээ, оруулангуутаа...оруулцан. аа гэхдээ ингэж оруулсан нь "алтан медальт ард түмэн"-ий талаарх миний өөрийн бодож санаж байгаатай огтхон ч хамааралгүй болой. би бол зүгээр л бухимдсан нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн ариун бодолтон бөлгөө... чихшик.

бөлгөө гэдэг үг бөглөө ч юм уу бөлдгөө ч юм уу.. нэг тиймэрхүү харагддын байна.. өөрөө бичиж байж сая нэг мэдэв ккк. ...
Сэтгэгдэл (26) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->