Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

өчигдөр

Оруулсан: 10:20 2009-10-06 dadido
Ёооё өчигдөр үнэн сайхан байлаа дээд сургуулийнхантай уулзаад.  Баахан л инээж хөхөрлөө.  Нэг жилийн дотор турах таргалах нэг нь таргалаад янз бүр байна дөө.  Юу ч гэсэн дор бүрнээ л под хийсэн л амьдралтай байгаа юм байна гэж.  Хөгжилтэй агшнуудаа баахан л дурслаа.  Зарим нэг маань ч бурхан болсон байх юм энэ хугацаанд.  Үнэхээр сайхан нас байжээ тэр нас.  Бусад ангиуд бид нар шиг байсан ч юм уу юу ч гэсэн манай анги тасархай, яг нэг бодолтой залуусыг цуглуулсан тийм л анги байлаа.  Атгасан гар шиг л байлаа шүү дээ.  Мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгнээс нь сонин хачин, завхралыг өчнөөн л дуулл...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

элдэв шалдар булдар. дөрөв

Оруулсан: 21:55 2009-10-05 хундага

энэ улсад намар дундаа орох гээд тэнгэр хангай нь дүлэгнээд л байна. өглөө оройд сэрүүсээд л, өдөртөө огцом халаад л, заримдаа хэдэн дусал бороо хаяад л, зэврүүхэн орой салхилж үзээд л.

хавар ягаахан дэлбэнтэй сакүрагаар харц зөөллөн хэд хоносон модод шаргал өнгөтэй навчсаар шивэрч эхэлжээ. гялалзсан ногоон байснаа жин хөнгөрч шарлан, зүс хувилгасан навчсын араас төрөх гуниг, дэлгэрч дуусаад хөлөөр нэг навсайж байсан ягаан дэлбэнг хараад төрснийг бодвол хамаагүй хөнгөн байх нь гоё сайхан байгаад муухай болох, гайгүй боломжийн байгаад муухай болохын ялгаа маний цийлэнд хэрхэн тусаж, мөлгөрхөн т...

Сэтгэгдэл (21) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хайртай тэднийгээ нүцгэлэх дуртай

Оруулсан: 20:58 2009-10-04 хундага

чиклаадууд... дуулж баййййй... зэргээээццццц..


нооооомммхнннн!!!


дөрвөөр жагсоооод...


гурвалжилж гуравлоооддд...


эхнээсээ нүцгэлээдддд.... 3 тоолохын дотор... 1..2..3..


дуусгааад... ноомхоннн!!!

эхнийхийг нүцгэлэх тушаал өгч байх хооронд энэ 4-ийн нэг нь 
аль нэг тийш алга болов уу гэтэл.. аманд орсон байлаа. мэдээж нүцгэнээр.

ай бурхан минь, амьдралын элдэв шалгуурыг давах болон сөгдөхөд шагнал болон аргадал болгож
амтат чиклаадыг арвинаар хайрладагт тань талархдаг билээ.
нүцгэлсэн амтатныхаа тугалган цаасаар шүдээ бүрж гялалзуулдаг балчир хөөрүү нас
ард үлдээд арван мянган жил өнгөрсөн ч
нүцгэн амтатн...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 16:40 2009-10-02 dao
хатаж шаралсан модноос алгуурхан унах навчсыг өрөвдөх зүрх сэтгэлтэй болохсон унасан хойно нь хэнэг ч үгүй дээгүүр нь гишиглэх зүрх зоригтой болохсон үдшийн бүрийд дагжин чичрэх болжморыг өрөвдөхсөн. үүрийн гэгээнээр шулагнахыг нь сонсоод үзэн ядахсан. удаан унших зузаан номны хуудасанаас амьд яваагаа мэдрэхсэн уншиж залхаад тоохчгүй чулуудахсан. аниргүй шөнө өөрийгөө зовоох аймшигт зүүдийг зүүдлэхсэн. эцэст нь зүгээр л сэрэхсэн.

Бичсэн: dao

...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

элдэг

Оруулсан: 21:54 2009-09-30 хундага

хүйтэрч байнаа.
маний оролцох ёстой, маний эзэн суух ёстой, маний оргилуулж, үргэлжлүүлж, өндөрлөх ёстой үйл явдлууд
надаас түрүүлж өрнөөд.. би араас нь элдээд..
заримдаа хормойдож авах шахаад алдаад.. заримдаа хумсаа хугалан барин зуураад... зууралдаад..
заримынх нь барааг алдаад... алсаас харж харамсаад..
уг нь маний үйл явдлууд юм шүү дээ..
элдээд байна даа... тийм ээ?...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

юун хаамэр, юун ламборгиини

Оруулсан: 11:50 2009-09-27 хундага
нэр:
бүтээгдэхүүний оноосон нэр:
эцэг эхийн нэр:
тааз, бэлхүүсний тойрог, хөлийн урт:
биеийн жин:
идэвхтэй амьдрах хугацаа: 
эрчимтэй давхих дээд хурд:
хүнс тэжээл:
даац:
дугуйны маажих боломжит чиглэл:
Хондагийн.. бишээ, хундагын тодорхойлолт:пөэрснал мообильити тьүүл 
U3-X
Хонда
16см – 31.5 см – 65 см
10 кг
1 цаг цэнэглэвэл 1 цаг
6 км/ц
литиүм-ион
хэлкүйэ (манайхан яг хамаагүй сундалдийшү)
361°
цагаан самарны доторх шиг, хөөрхөн, шидтэй

Хондагийнхан 3 хоногийн өмнө өөрсдийн бүтээсэн нэгэн шинэ “унаа”-г олон түмэнд албан ёсоор дэлгэжээ. хэн ч хаанаас нь ч харсан хүүхдийн тоглоом мэт энэхүү пөэрснал мообильити тьү...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

истада дадада...рарира.а.а.а.а.а....

Оруулсан: 22:11 2009-09-25 хундага

маргаашнаас эхлээд өдөр болгон үүрийн дөрвөн жинд босож, үдшийн хэмнэлээс өмнө унтаж,
өглөөд сүү ууж, гимнаастаг хийж, оройд тараг идэж, таван зуу суниахаар шийдсээн...

... гэжийвал алав аа..
истададада..рарададддидадирири
рирадаридадада.а.а.а...рарададрадара.. парарара...

өтгөн ширэлдэнги гэзгийг сагсалзуулан, өргөн хавтгай тааз юуг хаяланхан, өөх махыг өвөр сугаар чихэлдүүлэн, өрөвгөр царайг өөд уруугүй татгануулан.. бүжсээр одовой...
дирарамммдарамммрирарира..

гандан буурч, гадаа хөсрийшихгүй шүү....
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

маружин

Оруулсан: 21:02 2009-09-25 dadido
Эртээд ганцаараа маружин долоож сандал дээр хэсэг суув.  Яахав сайхан л амттай байлаа.   Дараа нь хэд хазаад бялуурав.  Сүүлдээ шоколад юм уу крем идээд байгаагаа ялгахаа ч болив.  Сүүлдээ дургүй хүрээд чулуудлаа даа.  Бацаан байхад сүүний үйлдвэрийн маружин гэж нэг их гоё сүүний амттай маружин байж билээ.  Их л гоё амттай санагддаг байлаа.  Үнэхээр ч тийм байсан.  Сүүлд хувийн зайрмагны цехүүдийн маружныг иддэг байсан.  Тэр үед цехийн ундаа, зайрмаг амттаны дээд байлаа хөөрхий.  Аа тий наполеон.  Шажигнадаг печень зайрмаг гоё л байсан даа.  Тэгээд хэсэг байж байсан чинь оросын анхны морозко о...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Гарчигтай

Оруулсан: 18:04 2009-09-22 dao
Өчигдөр нэг жижиг өгүүлэл уншаад. мангар жижигхэн дээрээс нь товчилцон. гэсэн ч аймаар хүндээр тусдаг байшд. архаг галзуу өвчнөө эдгэрчийн гээл баярлаад байсан дахиад сэдэрчихвүү яав. амьдрал зорилго хүсэл мөрөөдөл энтрийн тухай дахин дахин эрэгцүүлж бодлоо. лаг лаг дүгнэлт хийх дургүй ч эцсийн дүндээ би ганцаараа ингэж тэнэг юм боддоггүй юм байна гэсэн бодол төрөв. хэзээ ч юм бичиж байсан үгийн хэлхээсээ оруулийдаа.

Надаас хойш ертөнц мөхнө
Намайг үхэхэд бүгд дуусна.
Ертөнц мөхөх тэр өдөр
Ердөө л тас харанхуй бүгдийг нөмөрнө.

Үхэл гээчээс айх юм үнэндээ алга. учир нь тэр ганцхан надад л зориулагда...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 15:14 2009-09-20 хундага
結末告げる
君の濁声
受話器が憎い
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->