![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
Оруулсан: 13:14 2009-11-01 хундага
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
эчнээг болимоор юмОруулсан: 20:56 2009-10-31 dadido
Ойрын үед томоохон алдар цуутай бөхчүүдээс эхлээд жирийн нэг хүмүүсийн тухай ярилцлага уншихаар, тэдэнтэй ярилцахаар "мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрх зүйн ангид эчнээгээр суралцаж байна" гэж их гоё тээмпээр, голос, нүүр царайны төлөв төвшин, ёстой л сурахыг эрмэлзсэн хүн ийм л байдаг байхдаа гэмээр эрхэм дүрийг гарган хариулах юм. Зарим нэг нь цагаандаа гараад үндэсний телевизийн спортын сувгаар "Багш нараа бодоорой" гэж авдаг юм даа. Хүн сурахад юу нь буруу байхав. Зөв зөв сураад бай. За тэгээд ганц хоёр юм асуухаар "гол юм руу нь орохгүй захаар нь тойрч давхиад" хариулт өгө...
君が生きるといいねОруулсан: 10:07 2009-10-31 хундага
дуртай ириклаам. сүүлийн үед дурлаж байгаа ириклаамуудын ихэнх нь олон ангит жүжиг, кино мэт үйл явдал нь өчүүхэн эсвэл сонин учигаар холбоотой үргэлжлэх бүтээлүүд. заримдаа зурагтаар хань хийн суухдаа уйтгартай драмын дундуур гарах энэ мэт сайхан бүтээлүүдийг үзэж мөчийн зуур баясдаг гэхэд хилсдэхгүй. юу мэдрэгджийна?... ЭлийрэлОруулсан: 21:48 2009-10-29 dao
Сая тв9-ын мэдээ үзэж байгаад иймэрхүү юм бодов.
энэ айхтар ханиаднаас болж адууны мах аарцны үнэ тэнгэрт хадчиж. Манайхан ч яахав угын туйлшрамтгай улс адууны мах аарц сайн гэнгүүт бүгдээрээ л адууны мах аарцны эрэлд гарсан биз. Энэ их эрэлтээ дагаад үнэ өсөх нь зах зээлийн хууль юмсан. Тэгтэл тэр тв9-ын сурвалжлагчынхаар бол наймаачид ард иргэдээ бодохгүй ашиг орлогоо бодон үнээ үндэслэлгүй нэмсныг н эрхэм төрийн түшээд /:р/ ард иргэдээ боддог л юм бол энэ айхтар ард түмнээ шулах гэж байгаа нөхдийг хашраагаад өгөх ёстойм байх. Үүнийгээ гудмаар явж байгаа жирийн "ард иргэдийн" яриагаар хачир...
би бичсээр лОруулсан: 19:43 2009-10-29 dadido
Одоогоос хэдэн жилийн өмнө зурагтаар "хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх болилоо. Энэ бол маш том соёл" гэсэн ярилцлагыг зурагтаар харж байлаа. Үнэхээр ч нэг үеэ бодвол охид хөвгүүд бие биедээ хайрын захидал бичихээ больсон, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс тоотой хэд болсон. Гэхдээ шүлгийн дэвтэртэй хүмүүс олон юм шиг. Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, сонингийн хайчилбар цуглуулдаг хүүхэд байж билээ. Гэтэл нэг өдөр нэг хүнд маш их гомдоод тэр бүгдийгээ устгаж билээ. Гэхдээ би одоо хүртэл гэм бурууг тэр хүнд л тохдог. Яах гэж намайг тийм аймшигтай байдлаар гомдоосон юм бэ гэж. Маг...
долоо зууны тавин гурван хувь ба далан долоон үгОруулсан: 22:13 2009-10-27 хундага
ааруул торчигнуулж суугаад арзгар хэдэн бутлагчийнхаа хамгийн отгоны нэг болох баруун доод агт арааныхаа 7.53%-иас хагацав. энэ тухай хэзээ хойно, тухайлбал, ааруул идсэнээс 30 минутын хойно хэлний үзүүрээр шүдний ариун цэврийг чээклэх эрүүл ахуйн уламжлалт ээвэнтийн үеэр олж илрүүлсэн ба бүхий л төрлийн эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад ч аман дотроос лав илрүүлж дийлээгүй бөгөөд агт арааны өөдөс мөнөөх 7.53% нь ходоод болон түүнээс цаашхи шат дамжлагын аль нэгэнд боловсруулагдаж байгаа, эсбөгөөс, ходоодны мухар, арван хоёр нугалаа, бүдүүн, нарийн, шулуун, муруй гэдэсний завсар зайн хаа ... онигоо зохиоёОруулсан: 20:26 2009-10-27 dadido
Бид дандаа л бусдын зохиосон онигоог сонсож инээлддэг. Тэгвэл өөрсдөө онигоо зохиох гэж ородвол яасан юм бэ нөгөө..Оруулсан: 23:18 2009-10-26 хундага
зурхайд удирдамж заавар болгосон байсны дагуу хатуу шийдвэр гаргахаар шийдсэн.. ч гэж дээ, аль дивангаравт шийдчихсэн байсан гэдгээ баталгаажуулсан шийдвэрийг өөрт нотлох шийдвэр гаргах шийдэлд эргэлт буцалтгүй хүрсэн гэж хүлээн зөвшөөрөхөөр шийдэхийг шийдсэн. ийм олон “шийдвэр” орсон байгаагаас үзэхэд нэлээн ярвигтай шийдвэр байсан нь илэрхий байгаа биддэ. ямартаа ч шийдэхээр шийдсээн.. тэхх, шийдсэн, зурхайн зурсны дагуу, цурхайн тушаасны дагуу. илбэт цурхайн тушаалаар эмэгтэй маний шийдвэрээр... гэдэг билүү. Оруулсан: 23:46 2009-10-25 хундага
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
хотын төв номын сан ч гэх шигОруулсан: 16:36 2009-10-25 dadido
Саяхан ч гэж дээ өчигдөр нэг номын сан орж ном канондоод авах санаатай ХТНСанруу зүглэлээ. Ёстой социализм, коммунизм, хүнд суртал үнэртсэн газар болсон байна лээ. Лав л капитализм үнэртсэнгүй.10 гэж нээдэг болохоор ес гуч гээд очлоо. Үүд нь битүү оочер. За яахав хувцасаа өлгүүлээд л орлоо. Орсон чинь сул ширээ алга байдын. За яахав би ямар суух биш хэдэн ном канондоо л гарна гээд номоо ч хайгаад олчлоо. Каноныг нь хүлээлээ хоёр цаг болж байж сая ирэв. Хоёр жил шагайгаагүй болохоор их л өөр болсон байлаа. Номоо өөрөө очоод авчихдаг нь их л таатай байлаа. Ганц гэм нь хаана ямар ном ба...
<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |