![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
Аргентинчууд минь урагшаа...Оруулсан: 19:44 2010-06-27 Зоригт ван
Сая эмнэлэг орж ээжийгээ эргэчээд автобусаар явж байтал хажуугаар Английн туг намируулсан нэг сайхан машин явж байхыг хараад өөрийн эрхгүй автобуснаас буугаад шууд л интернэт кафе орж энийг бичмээр санагдлаа...Намайг төрдөг 86-онд 2 дахиа түрүүлсэн Аргентинчууд минь энэ жил 3 дахиа түрүүлээсэй л гэж.... Намайг төрдөг наян зургаан онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан дагинийн эзэн болсон Аргентиний шигшээ багийг би шүтдэг, 10 дугаартай алдарт хөл бөмбөгчин Диего Арманда Марадонаг би шүтдэг, Илжиг хочит Ариэл Ортегаг шүтдэг, адаг сүүлд нь Мэссигээ л шүтэж байнадаа...... цаас цаасОруулсан: 16:01 2010-06-26 dadido
заримдаа нэг их сонин санагдаад явчихымаа. Миний суралцсан мэргэжил ширээний мэргэжил л дээ бараг. Одоо бол хагас ширээний ажил хийдэг. Бүр залхмаар баахан цаас, бас л цаас. Заримдаа энэ их цаас принтерлэсний хэрэг ер нь гардаг юм уу гэж бодох юм. Оюутан байхад баахан л цаас үрсэн. Энд тэнд нэг л их цаас, хавтас дүүрэн цаастай хүмүүс л байх. Өчнөөн олон л цаасан бүтээгдэхүүн. Үр дүн нь хаана байна гэж заримдаа бухимдах юм. Тэр ч хөтөлбөр, энэ ч үзэл баримтлал, тайлан, төлөвлөгөө, гээд. Зарим боссууд нь нэг юм гаргаад өгөхөөр санаанд нь таарах юмгүй тэрийг ч зас энийг ч зас гээд бант...
"EMOTION" минь эргэн ирлээ сайхан байнаа...Оруулсан: 19:02 2010-06-25 Зоригт ван
Сүндэрээ, Сарнай, Ганболор, Солонгоо Энэ бол Эмошн хамтлаг...Эмошн гэж хамтлагийг би 8р ангиасаа хойш л өдийг болтол дууг нь шимтэн сонссоор ирлээ...Бараг 9 жил гаруй юмуудаа...Унэхээр чадалтай хоолойтой мундаг дуулдаг охид байж билээ. Одоо бүүр л чадвар нь нэмэгдсэн байх. Ялангуяа Сүндэрээ,Солонгоо хоёрын хоолой бол Монголдоо л хосгүй мундаг чадалтай хоолой, тэр тусмаа Сүндэрээгийн хоолой бол тун гайхалтай тэр дээд өнгөнүүдрүү бол бас л нисдэг ховор хоолой шүү дээ...Одоогоор дуулж байгаа охидын хамтлагуудын аль нь ч Эмошны хэмжээнд хүрч дуулж чадахгүй гэж би боддог, угаасаа ч чадахгүй л байг...
хамж шимээлОруулсан: 23:38 2010-06-24 хундага
- ягггг иймэрхүү үед асарррр үгүйлэгддэг хүн байхын. яггг иймэрхүү үед асарррр ядаргаатай санагддаг хүн бас байхын, бусад үед зүгээр хэрнээ. эхнийхэд нь үгүйлж байгаагаа олигтой.. ч гэж дээ, огт илэрхийлэхгүй, дараагийнхад ядаргаатай байгааг нь хэтрүүлж "хэлээд"... тэгээд адсага мэт аашиндаа гомдоод агуйд амьдрахаар хэдэн ч удаа шийдэв дээ. харин намайг агуулах агуй хараахан олдоогүй л байна. - хөөцөлдөж хөөцөлдөж, дарга андынхаа тусламжтайгаар, арын хаалгаар түиттэр гэдэг юмтай болж аваад, цөөн хэдэн удаа түиттэрдээд тэгсгээд учираа нэг л сайн олохгүй суужийтал пассаа "мартсан" байна. дарга ан... оны бишээ долооногын онцлох :)Оруулсан: 19:32 2010-06-24 dao
аймр аймр. аягү чухал ажил хэрэгч блог дээр эрхтэй болчлоо. гоё бийзнэс санаанууд, чухал уулзалтын тов, тусламж гуйсан бичлэг, хааяахандаа хөөрхөн маазраагаар чимэглэгдсэн энэ блогын бүрэн эрхт гишүүн н болж ажил хэрэгч хүмүүний тонд багтсандаа баяртай байнээ. гэм н одоохондоо биизнэс санаа битий хэл зүгээр санаа ч байхгүй бас ойрдоо уулзах учрах тов гаргаагүй, нээх гуйчихмаар юм ч алга харин маазрах хүсэл байнаа байна :р. за элийрч муурах яахав нээрээ энэ блогийн бичлэгийг эхнээс уншжээ суусан чэн долоо хоног бүр аягүй арчтай блог, аягү сайн блог хөндөх асуудлыг хөндөж чадсан сэдэв энтр гээ...
зиа..Оруулсан: 11:21 2010-06-24 хундага
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
хийгээч ээ залуус ааОруулсан: 20:43 2010-06-22 dadido
Би энэ талаар мөн ч их бичиж байна даа. Болдогсон бол өөрөө эхлүүлмээр санагдсан ч залхуурал,дээрээс нь зав гарахгүй юм. Нөгөө талаар миний хэлний мэдлэг сул байна л даа. Энэ өөрөө яг миний "ажлын байрны тодорхойлолт" онд ороод ирвэл ч бас болж байна л даа. Та нар өдөр тутмын сонин гарчигладаг л байх. Би лав ихэнхийг нь харчихдаг юм. Даан ч бүгд бараг адилхан мэдээлэлтэй. Жижигхэн оронд мэдээлэл бэлтгэх бас л хэцүү байх. Байдаг хэдэн "од"оосоо ярилцлага гэдэг юмыг нь аваад бараг дуусчихсан. Сүүлдээ нөгөө од нь ховордоод кино, клип, рекламны бараг "нийтийн хэсэгт" тоглосон хүнээс...
ээ болилдооОруулсан: 18:11 2010-06-22 Friska
болил доо таануус, төрийн байгууллагынхаан. муусайн хувийнхнаар тоглоом тохуу хийж байгаа аятай л байхым. ямар сониийнбээ...таануусын аа тэр алдаа байсын гэсэн тэр тооны чинь цаана өчнөөн хүний хүч хөдөлмөр хохироод байшдаа, ажлаа аштайхан хий л дээ. хамгийн хариуцлагатай байх хүмүүс чинь таануус биз дээ...уур хүрээд байшдээ, халууцаж ядаж байхад хэрүүл хийх тэнхээ алга байш дээ...гэцүүүмбээ яаасссан. ... монгол охидОруулсан: 22:56 2010-06-20 dadido
Саакийн энэ цувралд би аймаар дуртай л даа. Доор нь сэтгэгдэл бичсэн хүмүүс тэр ч тийм энэ ч ийм гээд л баахан л юм бичдэг. Ой мод урттай богинотой. Заримд нь "эчнээгээр дурлаад" зургийг нь хүртэл хадгалдаг л юм. Солиотой гэж бодвол бодно л биз. Хааяа зургыг нь харахад гоё байдаг юм. Саяхан энэ цуврал 100 дахь цувралаа гаргачихаж. Цаашид улам л олон гарах биз. Монголын маань охид гоё юм чинь. Гэхдээ монгол эрчүүд гэсэн цуврал даан ч байхгүй юм даа. Гаргачихвал аягүй бол " баахан гомо залуусийн" зураг гэж ч магад. Би гомо биш шүү. Гаргалаа ч тэр цуврал лав л 100 хүрэхгүй дээ. Хэдхэ...
ЭрэлОруулсан: 17:02 2010-06-19 dao
Энд хундага эгээгийн диваажингийн үүдийг харуулсаныг үзээд өөрөө бас авсан зургаа оруулъя гэж бодлоо. энэ үүлэн дээгүүр гүйгээд тээр тэнд харагджийгаа гэрлийн тэнд хүрчүүл болох юм шиг санагдаад байгаан. урт үс сахаландаа баригдсан хүн тэнд н зогсоод чи энд байх ёсгүй хөөн гэвэл баларваа гэж бодоод очоогүйен :р өнөө сахалтай хүн чэн тэнд харагджийн тээр харжийнуу :р гэхдээн энэ сахалтай хүнээс илүү энэ үүл л надаа саад болоод тийшээ хүрэх замыг халхлаад байгаамуудаа. зүйрэлвэл хэдий цагаан ч гэлээ үүл хэдий цайлган ч гэлээ би өөрөө л мундах саад юмдаа гэсс :р айхтар толгой холбоол хаялаа цааш н... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |