Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

NILLIUS IN VERBA

Оруулсан: 17:08 2010-10-18 LetMaidar
Хүн хүнээс этгээд гэнэм намайг
Хэрээдийн доторх цагаан хэрээ бус уу би
Хүсэл бодлоо дэлгэж тавьсандаа
Хэний өмнө толгой бөхийлгөх билээ би
Этгээд бүхнийг минь та нар харж
Энэ бүхнээ хэнээр ч заалгахгүй
Миний хэлсэн хийсэн минь
Миний хүсэл зоригийнх юм
Миний нүглийн төлөө санаа бүү зовогтий
Манхайх тэнгэр харж буй
Алив үйлдсэн буяныг ч
Ад чөтгөр бүртгэж байгаа
Хэрээдээс хөөгдсөн цагаан хэрээнд
Хар хэрээдийн үг хамаагүй бус уу

PS: Найзуудаа та нарт хандаагүй шүү. Хандах хүн байсан болоод энэ гарсан юм. Гэхдээ Энийг унших магадгүй бүх хүнд хамаагүй.


...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

MEMENTO MORI

Оруулсан: 14:01 2010-10-18 LetMaidar
Битүү ширэнгэнд салбаран байтлаа
Бидэрч олсон жим зөрөг
Балархай шижим, налсан өвс
Би дахин зам дээр гарав
     Эхлэл болоод төгсгөлгүй энэ зам
     Элч хийгээд явуулын хөлд элээд
     Эрин зууныг дамнан зурайх ажгуу
     Энэ замд өөдлөгсдийн яс овоорон
     Ээрэм тал шиг чимэгтэйеэ цавцайна.
Эхлэл болоод төгсгөлгүй энэ замаар
Элэн бүдэртэлээ би алхах болно.
Энэ зам

      УБ хот. 2010.10.10 С.Майдар

...
Сэтгэгдэл (31) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс

Оруулсан: 12:54 2010-10-18 LetMaidar
Зүггүй бодлоор энгэрийг чинь тэмтчихэд
Зүүмгэр нүдээрээ чи басан мишээж суусансан
Задран асгарах үс чинь торгон давалгаа шиг
Зөөлөн хэлээрээ уруулаа шилэмдээд за алив...
     Залуу хөөрхөн хацар чинь ялимгүй улайгаад
     Зах энгэрээ яран намайг өдөөгүй бил үү
Мансууран тамирдсан нүдээ буруулаад байх юм чи
Манантсан харцнаас чинь өөрийгөө олъё л доо

                                           *  *  *

Усанд умбах бүсгүйн
Хүйсний гүн нүхэнд
Харц минь бүдэрэхэд
Уран бэлхүүсний намилзах
Хөвөн зөөлөн долгион
Хацрыг минь илэхэд
Урсгал хурц нүдээрээ
Хайр амлан ширтэхэд
Халуун цус зогслоо.

                              ...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Tibi et igni

Оруулсан: 12:28 2010-10-18 LetMaidar
Хаа нэгтээ чулуудаж орхиод
                                    мартсан
Хумхиж базаад шидсэн үзэг
                                      цаасыг
Өөрийн эрхгүй тэнийлгэж үзгийг минь гарт
                                                              бариулах
Өнгө биегүй чи хэн бэ?
     Үлэмжийн гуниг цээж урахад
     Үгээр цаас бөмбөгдүүлэх нь юу сан билээ
     Цааснаас амилсан үгнээс
     Царайлаг бүсгүйн нулимс үнэртэх шиг... цааш нь
Час улаан болоод цус минь урссан юм шиг
Үгүй ээ, хараал идсэн үзэг чамайг би
Үүрд олдохооргүй чулуудаж орхиё
Цус нулимстай энэ цаасыг ч цугт бас ураад хаяая.
                    ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шаазгайтай ярьдаг хүүгийн бодол

Оруулсан: 11:49 2010-10-18 LetMaidar
Оршил
Нээрэн дандаа хүнд үгүүллэг болжээ. Тэгээд энэ удаа нэг цагаахан үгүүллэгээ нисгэлээ. Бариад аваарай хүмүүсээ... Зохиогч


     Сургуулийн хашаанд Дорж ангийнхантайгаа тоглож байтал нэг шаазгай нисэж ирээд танайд хүн иржээ, ээж чинь дуудаад байна гэхэд нь тэрбээр гэр рүүгээ яаран гүйлээ.  Гудамж сүлжин гүйхээс залхуурах учир замыг нь өргөн авч гудамжнууд дээгүүр тавчихья. Яг гүүр шиг. Дорж гэртээ хурдан харигээ.
     -Яасан бэ ээжээ?
     -Дорж минь чи том болжээ. Хотод сургуульд ордоо. 9-р анги шүү дээ. /Би том болжээ/ Чи энд сураад сургууль авахгүй. Ах чинь чамайг авахаар ирлээ.
     -За явъя...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 14:48 2010-10-16 LetMaidar
Өгүүллэгүүдэээ ойрд бичээд, засаж янзлаад завгүй бна. Жаахан редакторлоод оруулнаа
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 20:24 2010-10-15 dadido
Бүсгүй минь чи энгэрээ бүү нээ би хүсэхгүй байна
Бүлээн амьсгааг чинь би одоо биш үүрд мэдрэхийг хүсч байна
Ганц шөнийн жаргалаар би өөрийгөө үнэлмээргүй байна уучлаарай
Ганган хэрнээ худал үгээр өөрийг чинь хуурмааргүй байна яг одоо
Зуурдын жаргалаар хол явахгүй ээ бүсгүй минь уучлаарай
Завхай эрчүүдийн тоонд намайг бүү оруулаарай гуйя





...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

緑「な」理論

Оруулсан: 14:57 2010-10-15 хундага

「たぶんあまりに長く待ちすぎたせいね、私すごく完璧なものを求めてるの。だからむずかしいのよ」

「完璧な愛を?」

「違うわよ。いくら私でもそこまでは求めてないわよ。私が求めているのは単なるわがままなの。完璧なわがまま。たとえば今私があなたに向かって苺のショート・ケーキが食べたいって言うわね。するとあなたは何もかも放...

Сэтгэгдэл (24) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ажил

Оруулсан: 20:05 2010-10-14 dadido
Залуус минь амьдрал чинь нэгэн хэвийн байна уу. Өглөө болгон босоод ажилдаа яваад орой ирээд өглөө яваад.  Хүн бүхний амьдрал л нэг иймэрхүү.  Ажилгүй мөнг...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 15:57 2010-10-14 dao
хоосон. хов хоосон. ингэтлээ хоосорчихоод огтхон ч шаналахгүй юм. ядаж жилийн өмнөх шигээ бодоол гансраал найдаал итгээл мөрөөдөөл... баймаар байх. гэтэл т...
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->