Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

2 блог нийлэв:D

Оруулсан: 09:28 2007-04-20 Friska

Эрхэм хүндэт блогчидоо,

Блогчин би анхнаасаа жоохон далий сэтгэн 2 блог нээж хүн амьтны толгойг эргүүлж байсанаа одоо 2-ланг нь нийлүүлэн улам бүр эргүүлж байгаадаа хүлцэл өчье. Эхлэн орж байхад туршлагатай блогчид тохиргоо дээрээ л хязгаарлаад явна биз гэж зөвлөж байсныг би үл тоон хувийн, хувийн бус гэсэн 2 блог нээж холион бантанг хутган, ийш нь нөгөө бичлэгүүдээ зөөхөд сэтгэгдэлүүд нь тэндээ үлдэж дөнгөж сая устгагдсан тул сэтгэгдэл бичсэн хүн бүрээс уучлалт гуймаар байна. Би ахиад ингэхгүй ээ...хихи. Анхаарч уншсанд баярлалаа.

...
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ингэдгийн -1-

Оруулсан: 13:21 2007-04-11 хундага

би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

гагнасан гинжийг...

Оруулсан: 16:02 2007-04-04 хундага

жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь

“гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....”

гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад

           “хэнээээээээээээээээр....”

гэдэгсэн.

тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэ...

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

MR

Оруулсан: 19:03 2007-03-27 хундага

  эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хи...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Уйлсан болов уу?

Оруулсан: 21:06 2007-03-10 хундага

  - байна уу?
  - байна аа
  - сайн уу? юу байна?
  - өө тайван даа....
  .......
  .......
  - өө нээрээ нөгөө манай О ах өнгөрчихөж гэнэ, урд шөнө...
  - ээ тийм үү? 

ингэж хэлээд би мэддэг мааниа уншив. хэзээ ч юм, хэнээс ч юм сурсан 3 мааниа 3 удаа амандаа дуржигнуулав. санаандгүй танилцсан ах хүүтэй ярьсаар байгаад цусан төрлийн биш ч нэлээн ойрхны садан төрлөө мэдэлцээд жил гаруй л болж байх шив. бид хоёрын садан төрлийн холбоог хэлхэж байсан хүн өнхөрөөд өгч. 
маани дуржигнуулсан ч харамсаж халаглаж сүйд болсонгүй, харайж босож баярласангүй...шууд хэлэхэд юу ч гэж бодсонгүй....

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бичлэг №10

Оруулсан: 10:03 2007-03-07 Friska

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд.

Сонссон хувилбаруудаа бичлээ, өшөө олон цол гуншин, нэр байдаг байх...олон улсын гэснээс хир олон улсад тэмдэглэдэг юм бол доо. Нэг хэсэг чинь тэмдэглэхээ болилоо, 6 сарын сарын 1-нд нэгтгэлээ энэ тэр гээд байсан сүүлдээ эмэгтэйчүүд эсэргүүцсым үү яасын буцаад л тэмдэглэдэг, амардаг болгоцон...нэг өдөр ч гэсэн амарч байвал аштай юу дөө, тэр тусмаа энэ жилийн баярууд дандаа хагас бүтэн сайнаар таарч шатаагаад...олигтой ч амарч чадахгүй, Оросууд шиг нөхөөд амардаг байх хэрэгтэй шд. За тэгээд өнөөдөр чинь ихэ...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Япон Чингис

Оруулсан: 12:49 2007-03-04 хундага

  3-р сарын 3-нд нээлтээ хийнэ гэж рекламдсан киног үзэх гэж хагас нь сайн өдрийнхөө бүтэн нойрыг хагаслан байж гүйж очив. японы уран бүтээлчдийн хийсэн Чингисийн тухай шинэ кино "Хөх чоно...эх газар, энгүй далайн хязгаар хүртэл". сүүлийнх нь дэд гарчиг ч юм уу мэдэхгүй ээ. үдээс өмнө 10.30-д эхлэв. японы 400-аад гэчихэв үү дээ, кино театрт зэрэг гарч эхэлж байгаа юм байна. би бас яаж дутахав, болж өгвөл хамгийн эхний гаралтыг үзсэн хүмүүсийн тоонд багтах санаатай, урд өдөр нь тасалбар авч, уг нь бол унтаж байдаг цагтаа босож, эртлэн гарч хурдлан ирэв, сүүдэр шийний газар. нууцхан догдлоод бай...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бичлэг №6

Оруулсан: 09:16 2007-02-21 Friska

Хүн болгоё, бүтээе гэвэл ер нь болдоггүй зүйл гэж ховор байх, гэтэл болохгүй зүйл гэж бас байх...зарим хүмүүс үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө би бүхнийг чадна гэсэн зарчимд нь тохирохгүй болохоор зөрчилддөг юм шиг, миний хувьд бол ямар ч зүйлийг болгох талаас нь хичээх хэрэгтэй, тэгээд бүр болоогүй тохиолдолд сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй гэж боддог, гэхдээ амьдралд бүх зүйл боддогчлон болох нь ховор, хичнээн мэдэж бодож байсан ч шал өөр үйлдэл гаргах нь энүүхэнд. "Хувь тавилан гээч нь биднийг өөрийн мэдэлгүй сонголт хийхэд хүргэдэг далд ухамсар юм болов уу". Ер нь би хувь тавиланд итгэд...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

босдог уу? суудаг уу

Оруулсан: 22:55 2007-02-19 хундага

   босдог уу? суудаг уу? босох нь зөв үү? суух нь зөв үү? гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж. түрүүхэн үзсэн тв нэвтрүүлгээр энэ тухай бараг 20-иод минут ярилцав. нэг их ингэх нь зөв, тэгэх нь буруу ч гэж зааж зааварчилж сүйд болсонгүй...бодит байдал ийм байна шүү, та нар минь яажээна? альхан талд нь явжээна? гэх мэтээр бодогдуулж, энэ тухай гэр бүлээрээ хамт сууж ярилцах марилцах ч юм уу...нэг тиймэрхүү өдөөх маягийн.

  30-аад насны эрчүүдийн 40% нь босдоггүй гэсэн байхад 50-иад насныханы 80% орчим нь босдог гэнэ. эмэгтэйчүүдийн хувьд 20-иод настай залуухан бүсгү...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

2.14

Оруулсан: 22:41 2007-02-14 хундага

    2-р сарын 14, Гэгээн Валентины баяр гэж ...монголчуудын 2-р сард тэмдэглэдэг баярын жагсаалтад саяхан орж ирсэн хэрнээ яасан ч хурдан суурьшиж байх юм бэ дээ, яг л хөдөөнөөс хотод орж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэрээ бариад, нүүрсээ түлээд амьдраад байгаа "орон нутгийн иргэд" шиг. Бодвол хайртай дуртай хосуудад хайр дурлалаа, хайр сэтгэлээ ховор юм шүү, хувиршгүй юм шүү, үнэнч юм шүү, үүрдийнх юм шүү гэх мэтээр харилцан баталж нотолж байх тусгай өдөр асар хэрэгтэй байсных юм болов уу даа. 

   Энд ч бараг 14 хоногийн өмнөөс энд тэндгүй ягаан, улаан өнгө голдуу бундангаар дүүрсэн рек...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->