![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
цангаж байнаОруулсан: 22:21 2007-07-02 хундага
цангаж байна. 7 сар гарчих шив. улам л халсаар. халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж. уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда... жилийн өмнө...Оруулсан: 21:07 2007-07-01 хундага
жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын.
нойр хулжиж одов оо... ... нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна. ... нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь... Сонголт|амиа хичээлтОруулсан: 09:39 2007-06-25 Friska
Та сонголт хийгээгүй үедээ ч сонголт хийж байна гэдгээ мэдэх ёстой гэж Сартрын Экзистенциализм бол нигүүлсэнгүй үзэл зохиолд гардаг.Энэ надад их таалагдсаан...тэр тусмаа бусдын золиос болсон мэт, бусдад буруугаа тохох гэж яддаг хүмүүст ахин дахин тайлбарлаж, энэ талаар яримаар санагддаг юм. Таньд 2 сонголт байлаа гэж бодоход алийг нь ч сонгохгүй байх 3 дахь сонголт бас бий. Зохиол дээр хүн ламд хандаж буйгаар жишээ авсан байдаг, би зүгээр өөрийн ойлгосоноор тайлбарлах үүднээс илүү ойр жишээ авахыг оролдьё. Чамд нэг асуудал тулгарлаа гэж бодьё, хувийн хувьсгалын ямар ч чанартай байсан яахав, чи...
отоото ё...弟よОруулсан: 23:26 2007-06-24 хундага
түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл... こんな...Оруулсан: 21:05 2007-06-21 хундага
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
ийм л юм болсым...Оруулсан: 08:02 2007-06-19 хундага
за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?... зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг
халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд га... david sylvianОруулсан: 16:35 2007-06-16 хундага
олоон жилийн өмнө санаандгүй энэ дууг олж сонсоод... чив чимээгүй суугаад л...walkman-аа хармаалчихсан, балкон дээрээ... дахин дахин угсруулаад хэд ч сонслоо доо, хөөрхий. яг нэг иймэрхүү зуны орой байж. мөсөн дээр...Оруулсан: 15:25 2007-06-14 хундага
мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар. биш, олз.
нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав. замдаа ... би бас..Оруулсан: 00:45 2007-06-05 хундага
муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий. би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чү... цэцэг ававОруулсан: 13:56 2007-06-03 хундага
гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын. цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав. бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ. болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоо... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |