Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

тэд залуу.. би балчир байхад

Оруулсан: 00:30 2008-01-05 хундага

1983 он.. тэд залуу байжээ. үүнээс 3 жилийн хойно би анх энэ дууг олж сонсохдоо бүр балчир байж. нэгэн шинэ жилийн шөнө, эгчийнхээ бөөрөнд наалдан, унтахгүй гэж сүүмийн сэрийсээр өглөөний 6 цаг хүргэхдээ энэ дууг олж сонсож билээ.. орбитоор.

тэр үед шинэ жилийн бэрээнд болдог байсан мандарин үнэртэж, жилдээ ганц гаргадаг хуванцар гацуур минь гангалж, аав ээжийн 13 дах цалингийн дээж мөчир дээр заларч, шинэ он цоо шинээр ирдэг, ирэх болгондоо асар баяр хөөр авчирдаг байх үед олж сонссон дуу. тэгээд л "унаж туссым" даа, зайлуул.

хөрөнгөтөн орны хөгжилдөөн зугааны хөнгөн хөгжмийн "depeche mode"...

Сэтгэгдэл (24) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 18:56 2008-01-03 pupa_inn
v

Хэлэх үгтэй ангалзах ам

Харах зүйлстэй сохорчихсон нүд

Тэмтрэх тэмүүлэлтэй тайрагдсан гар

Тэртээг зорих өрөөсөн хөл

 

Хайрлах хүсэлтэй зүрхгүй цээж

Сорох тамхитай уушиггүй хэнхдэг

 

Сүүмийн тальмаарах болоргүй нүд

Юм бүхэн үнэртдэг авиаг сонсох хэнгэрэггүй чих

 

Үнсэлт хүлээх уруулгүй нүүр

 

 

Цурхиртлаа уйлах нулимсгүй нүд

Цус гүйх судасгүй бие

 

Дэлбээлж ядах хагдарсан цэцэг….

Ядам хуруундаа бэлзэгтэй ганц бие хүмүүс….

 

Дүв дүүрэн санагдах хоосон бүхэн…

 

Хэн юм бээ…

...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ҮНСЬЕ!

Оруулсан: 00:08 2008-01-01 хундага

БҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮГДЭЭРЭНД нь
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

тэгээд үнсье!

духыг нь

хацрыг нь

хамрыг нь

эрүүг нь

мэдээж бас уруулыг нь...

бичлэгийг минь тоож, тогтож уншдаг гэж нүдийг нь

хэрэг болгон сэтгэгдэл үлдээдэг хуруунуудыг нь

хэрэгсэж сэтгэгдэл үлдээдэггүй ч кликкдэж ийшээ ордог гэж

баруун гарын долоовор хуруунуудыг нь

ps: дээрх Ү болгоны ард тус бүр 9 хүн бий. өөрснөө мэджийгааз дээ.

...
Сэтгэгдэл (22) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

одоогоос..

Оруулсан: 00:22 2007-12-29 хундага

олоон жилийн өмнө, яг өдийд нэг их цас орсым, Улаанбаатарт. өмнө нь хэд хэд орсон цас дагтаршаад, хүн ихээхэн алхдаг газраар хэдийнээ үнэгүй гулгуур “ажиллаад” эхэлчихсэн, хөдөлгөөн ихтэй замд машины дугуйны ороор хар мөр зурайчихсан, шинэ жилийн үдэшлэгтээ гоёж нимгэлсэн хүүхнүүдийг хайрч дааруулахгүй гэсэн мэт тэнгэр хангай тогтуун байсансан. оны эцэс дөхөөд алба болон амины ажил оволзож, хажуугаар нь үдэшлэгэнд явах найз хүүхнүүдийнхээ гоёлд гар бие оролцох хүндтэй бөгөөд зугаатай үүрэг хүлээж гэр – ажил – дэлгүүр – найзын гэр – гэр – ажил ... гэсэн маршрутаар жилийн сүүлийн хоногуудыг элээ...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 16:15 2007-12-27 pupa_inn
ссс

Хэзээ нэг өдөр энд би алхаж бсан шиг тийм газар

Хэзээ нэг өдөр энд би амьдарч явсан шиг тийм аниргүй газар

Хэзээ нэг өдөр энд би ясаа тавьж бсан шиг тийм их цастай газар..

 

Гүн гүнзгий харанхуй атлаа гэгээтэй энэ газар

Гэрэл гэгээ нь турьхан атлаа нүдэнд дулаахан энэ газар...

 

Магад энд бсан бх би...

____________

 

Цасаар шуурдаг энэ хөндийн бүхий л зүйлс нь ультра марин

Цан битүү татсан цонхнуудтай чулуун байшингуудтай...

Бөртийх зүйлс ховорхонтой

Бүхий л зүйлс нь байр байрандаа...

 

Илүү бөгөөд дутуу энд бхгүй...

Энэ л хамгийн их сэтгэлд ойр бна..

 

Энд хэзээ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 02:21 2007-12-27 pupa_inn

Тамхинд жоомны хор.. пуужингийн түлш ордог гж зимбааб хэлсэн.. ..

Сонин л юм... заавал тийм юмнууд хийх хэрэгтэй л бсан юм бхдаа.. гэж бодогдох..

 

Бас охин хоёр ийм утаатайд тамхилах тамхичидыг ойлгохгүй бна гсн.. улаанбаатарчид бүгд тамхичид...

 

Энүүгээр тэрүүгээр...

 

Дурлал ноцож эхэлэхэд...

Дуусмааргүй сайхан.. амт нь мэдрэгдэх.. удаан мэдрээгүй амт нь мэдрэгдэх.... тамшаалах...улам шунаглах... тайтгарах...бүгдийг умартах... бодолд дурлалт хүн ээрэгдэх...

Дурлал дундаа ороход...

Бэргээд холдчих вий гэж айх.. хэн нэгэн нь олоод харчих вий гэх.. харамлах.. хардах.. нуух.. т...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

32 бушуу болоосой

Оруулсан: 21:31 2007-12-26 хундага

бодоод байсан чинь бичмээр санагдчихлаа... ч гэж дээ... lonebee-н бичлэгт бичсэн комээнтоо энд ахиж бичмээр... ч гэж дээ... коопи пааст хиймээр болчив... ч гэж дээ, би сүүлийн үед ийм шинэ өвчтэй (өвчин биш өвч) болцон. хүний бичлэгт комээнт хийнгүүтээ тэрийгээ шууд хэд хоногоос өөрийнхөө болоогт нүүлгээд аваад ирчдэг болцон... миний хүүхдээс ялгаа юу байхав.. гэцэн.. үүрцэн.. иржийгаам даа...амар болцон. харамч хахиг айн? эсвэл нарушист? эсвэл зүгээр л эх амтьны зөн совин айн? эм хүний нинжин сэтгэл айн? ккк... зассс, бушуу коопи паасталсу:

гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил ...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

нэг ая барив аа..

Оруулсан: 21:59 2007-12-25 хундага

  ← монгол хүүхэн... нэгэн дуу... дуулахыг хүсэв ээ...
тэрээр... ингэж дуулав аа... ("монгол хүү" киноны өгүүлэгч шиг хэлэв)

тохой зандан модондоо
бөмбөр минь
толгойн сүүдэр тусна даа
бөмбөр минь
тоотой хоногийн хугацаанд нь
бөмбөр минь
тоогүй ихээр даслаа даа бөмбөр минь...

Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

өдрийн тэмдэглэл

Оруулсан: 21:52 2007-12-25 Friska
мы будем вместе всегда? oh yeah, скажи только да...гоё дуу тээ. Токиогийн. Oh yes гэдэг хэсэг нь асар таалагддаг. маргааш шинэ жилтэй, нөгөөдөр шинэ жилтэй, причем 2 өөр хотод, би ер нь ганц мэддэг гадаад хэлээрээ заримдаа гайхуулжийнаа,  тэхгүй бол хүмүүс дээрэлхээд байхын:p  өчигдөр таньдаг хүний нэткафед очиж амжуулангаа хэдэн цомог татаж авав, гардеробоо шинэчлэв гэдэг шиг л.  болжээн, сайхан байна...буцаад амьдарч эхлэх гэжээшд, зөвхөн ажиллаад л байсан чинь. гэхдээ дутуу, хүссэн бүгдээ авч чадаагүй лд. өнөөдөр онцгүй өдөр байлаа, сайхан байсан бол гэгэлзээд хот явчих байлаа, тэгсэн гэгэ...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

чи өөрөө мэджаагааз дээ?

Оруулсан: 12:20 2007-12-24 хундага
 

нэг чухал юм амжуулахаар гарсымаа, уг нь. амжуулсан л даа. бараг давуулан биелүүлсэн. дараа нь харин төлөвлөөгүй арга хэмжээнд татагдан орж.. ч гэж дээ, эгээ өөрөө дургүйгүй болоод л татагдсан байж таараа.. тэгээд шартсан... архи уусан, авгайг нөхөртэй нь татаж чангаасан... тэгээд шартсан... аймаар салтаганаж бүжсэн, адаг сүүлд нь агсам согтуу тавьсан, айлын аяга таваг хагачсан, авдар савыг нь хэмхэчсэн, алтан мөнгөн халбага сэрээгээр нь жонглёордсон... тэгээд шартсан... ахин дахин нэхэж уусан, авгайг нь хазсан, авааль нөхрийг нь үнссэн... тэгээд шартсан.  хүүхдийг нь хөхүүлнэ гэж уйлуулса...

Сэтгэгдэл (21) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->