![]() |
Man Who? |
![]() |
![]() | |||
...болгоод..Оруулсан: 05:41 2008-03-21 хундага
дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай ...урт чихт.Оруулсан: 02:41 2008-03-21 Friska
Томилолтоор Сэлэнгэ явлаа, дарга яахав хувийн ажлаа амжуулах гэж байгаа мэт аяглаад машин гаргаж өгсөнгүй...микрддийн байгааз дээ аниа. Замд 2 хүн хоорондоо ярьж байхын, яаж чихний хажуугаар өнгөрөөхөв: - хаа хүрч явна? -аав ээж дээр очдог юмуу гээ д. -танай 2 гайгүй юу? -ээж жоохон тиймэрхүү, аргагүй насны эрхээр л. -одоо хэдтэй билээ? -аав 97, ээж 95-тай. -өө аргагүй аргагүй. ярьж байгаа хүүхэд нь өөрөө 60 орчим насны өвөө байсан юм. Түүнийг буусны дараа тэр танил нь жолоочтой хуучилж байна. - эдний 2 анууханаараа шүү, зүгээрчгүй хэдэн малтай. -эрүүл агаарт байдаг хүмүүс аргагүй... баллуурОруулсан: 13:03 2008-03-20 хундага
тархин доторх, зүрхний гүн дэх зарим "зүйлийг" баллуурдаж хаяаад, гарсан үртсийг нь үлээж орхихсон. хүмүүсийн баллуур хэдэн наснаас хойш хорогдож эхлэх бол. хүмүүс яг ямар "зүйлээ" баллуурдах бол. үйлийн үрийг үүрсэн үртсийг цуглуулж дахин баллуур хийгээд л... бид өөрснөө шинэ баллуурын эхийг бэлдэнэ гэсэн үг. хальт бичвэлОруулсан: 12:34 2008-03-20 Friska
Камю-гийн Хөндлөнгийн хүнийг уншиж дуусгав. Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”. дуусаагүй байж мэднэ. ... Оруулсан: 00:02 2008-03-20 Friska
Чи.. чиний... чамд... чамаар... чамаас... чамтай... чамруу... чамайг... чиний тухай... Чинагш... *** Чи намайг дүүргэдэг Гэхдээ би хов хоосон ч байж чадна Дундуурыг бол тэвчихгүй. Оруулсан: 12:30 2008-03-19 хундага
Сэтгэгдэл (16)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
за тэгэхээр...Оруулсан: 00:42 2008-03-19 хундага
монгол эрчүүддээ баяр хүргэх энэ өдрийг би олон хоног хүлээсээн. эр хүн таануустаа "баяр хүргэе" гэж хоосон үг шидэлж, бааранд дагуулж орж өөрснөөр чинь даалган уух, баахан хэрэггүй дэвтэр харандаа, шүдэнз зажгаалак "бэлэглэхийн" оронд энэ байгаа өөрийгөө өөд нь татсан маягтайгаар бэлэглэчий гэж боджийшд. болнэздээ??! энэ хооронд гар хумхин суусангүй ээ, би. арлын атигар эцэнхий эрчүүдээс болобсорч бондойж бундайсан бомбогор биеэ нуухын тулд биеийн жинг нэмэгдүүлэх тал дээр нэлээн түлхүү ажиллаж ирлээ. зүтгэлийг минь бурхан тэнгэр дор нь үнэлж, тэвэр дүүрэхээр барахгүй хальж, халгиж асгарахуйц... Баярын мэнд!Оруулсан: 10:05 2008-03-18 Friska
Зөвхөн Блогмн-ийн гээд ч яахав, мөн Блогмн бусынхандаа Зөвхөн цэрэгт явсанд нь гээд ч яахав, ер нь бүх эрчүүддээ Эр хүн гэдэгтээ итгэлтэй байгаа хүн бүрт Баярын мэнд хүргье! Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээгтүн... Жич: Яг одоо Саванна-д хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууж байгаа хэсэг залуу эрсэд баярын мэндийг квадратлаж хүргээд очиж чадаагүй дээ хүлцэл өчиж байна, түгжрээд байнаа...ойлгожугаз дээ. ... 甘Оруулсан: 04:15 2008-03-17 хундага
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Оруулсан: 01:43 2008-03-17 Friska
Галсансүхийн нэг шүлэг таалагдав. Ганцаардаж шаналдаг өрөө минь-Ганц нүдтэй Ганц тэр нүдээр-Гадагшаа намайг Харахад эмнэлгийн хана шиг цас Харцыг минь ядраана. Хүсээгүй байхад Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна. Нойрны эм шиг цас надаас бусдыг нь Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад Хүрээд ир гэсэн хайр чинь хачин Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй Байна. Олон ангит цуврал зүүд шиг Барагдаж дуусахгүй бүрхэг өглөө бүхнийг Базаж хумиад хогийн саван... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |