Man Who?


Talk like an AngelrnrnBut I'm Devil in the SkyrnrnI look like an AngelrnrnI'm not the one who you think.rnrnRub rub the hula~~rnrnRaa raa.. hooray!rnrnTake it easy my FRIEND :Drnrn

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Оруулсан: 15:11 2009-09-08 dao
Зөргөөр хөглөрөх навчсыг жишимгүй гишгэлж
Зоргоороо чи дэвсэлсэн сэтгэлдээ хань татна...  /эндээс туув./

энэ навчис саяхан
эгц дээрээс минь ширтэж байсан.....

ганган эрвээхэйн өлмий доор
гансарсан салхинд илбүүлж байхдаа...

ингээд бусдын хөлд дэвслүүлж
нарт орчлонг үзэн ядна чинээ санаагүй..


намараа би чамд дургүй
ядаж ганцхан удаа дахиж....



Бичсэн: dao

...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

элдэв шалдар булдар. нэг

Оруулсан: 22:05 2009-09-07 хундага

зиа... шалдар булдрыг үргэлжлүүлье дээ.

・ монголоос ирэх хүнд захин байж самар авчруулан, гамнан байж хэдэн орой цөмөв. баруун гарын эркий куруу, долообор курууны үзүүр дэбтэхийн зэрэгцээ эх нутгийнхаа налайсан намар цагийг, эх нийслэлийнхээ самрын ясанд навсайсан гудамжийг санагалзах сэтгэл түүнээс илүү дэбтэб. гэхдээ энэ жилийн самар муу гарчээ. нийтдээ давжаа. долообор курууны үзүүрийг домбогор уруулаар үмхэж дорсгор хиймэл шүдээр андуурч хазчихалгүй л суулаа. хазцан бол өдийд бор хөвөн шатааж тавиад, бөөн самбайд өлгийдөж ороогоод дээш гозойлгосон чигээр хэн нэгэнд юуг ч юм хатуу анхааруулс...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 19:53 2009-09-07 dadido
Өглөө болгон зүүдэн дундаа харах үнэгэн харанхуй
Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг тэнгэрт дуудна
Өлгийтэй хүүхэд уйлж эцэг, эхээ сэрээнэ
Навчис шаргалтдгыг санахлаар
Боллоо баяртай баярлалаа гэж хашгирмаар байвч
Болоогүй, хүлээ, битгий гэх бодол бас л байсаар л...
Юуныг ч юм, хэнийг ч юм яагаад ч юм хүлээсээр
Бид амьдарсаар л...


 

 





Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 18:17 2009-09-07 dao
нээх худлаа сайн хүний дүрийг эсгэж чи лаг шөө гэж хүн болгонд хэлмээргүй байна. зүгээр л сайн байсан ч тэр хүнийг хурцлахын тулд магадгүй үүнээс ч илүүгээр зүгээр л уурлуулахын тулд чи муу байна гэж хэлмээр санагдаад байхы.

Бичсэн: dao

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Огиудас

Оруулсан: 17:11 2009-09-07 Friska
өөрийнхөөрөө байж болохгүй...чадахгүй, болгочих гэхээр...чадчих гэхээр би өөрөө нэг адгийг амьтан болчих гээд байгаа юм шиг...ийм л үед огиудас хүрэхиймд. надад дарамт, шахалт үзүүлэхэд...мэдсээр байгаа юмыг ахин дахин сануулахад би дургүй...энэ мэдрэмжийг даваад үүний цаана л гарчихвал ч. надад зориг өгөөч.
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

θ'. 1

Оруулсан: 08:44 2009-09-05 хундага

энэ насан дээрээ аав минь юу бодож, юу мөрөөдөж, юу хүсэж, юуг ухаарч, юунд шаналж, юунд жаргаж, амьдралын олон өнгөнөөс алийг нь тод харж байсан бол гэж баахан бодоод ямартай ч шинээр ирсэн нялзрай охиндоо яаран ажлаа эрт дуусгачихаад гурав, дөрвөн цагийн орчим харьдаг байснаас үзвэл гэрэл гэгээтэй, өөдрөг, гэр рүүгээ яарсан өдрүүдтэй байсан байх гэдгээс өөр хариулт олдсонгүй ээ.

би, элдэв зүйлийн талаарх аавынхаа бодлыг сонсож гүйцээлгүй үдэх тавилантай байсан нь юутай харамсалтай. өдийд арай өөр өгүүлбэрүүд бичээд сууж байх байсансан даа.

намайг анх бархирсаар энэ бөмбөрцөгт ирэхэд аав хэдтэ...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 13:27 2009-09-03 dao

өмнөө тавьсан зорлигогүй байгаа бүхнээсээ залхсан ичгүүргүй энэ амьдралдаа гутарчихлаа. Надад үүнээс илүү зүйл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. би уул нь их азтайшдээ гэхдээ тэрэндээ ч итгэдэггүй. яагаад гээч яагаад гэвэл надад тавьсан зорлиго байхгүй. учир нь миний тавьсан зорлиго үнс болон хийсэхээс айсан учир зорлигогүй амьдарч байна. хэн нэгний буруу зөвийг шүүх зориг байхгүй надад учир нь би өөртөө ч итгэхгүйдээ ингээл зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. үнэндээ та бидний тавьсан тавьдаг зорлиго гээч юу юм бэ. миний тавьсан энэ зорлиго гээч зүйл эцсийн мөчид хэнд ч хэрэггүй зүйл болон...

Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оюутан чамд

Оруулсан: 20:12 2009-09-01 dadido
Үүнийг уншиж байгаа оюутан чамд юуны өмнө эрүүлийг хүсье.  Зарим нь мөнгө гэдэг байгаадаа бодож ч магадгүй.  Эрүүл байх шиг жаргал хаана ч үгүй.  Ойрын үед бие тиймэрхүү байна л даа тэгээд л ингэж байгаа юм.  Тэгээд эхлээд хэд хоног манарана биз.  Анх хэн ч бай сургуулийн босго давж байгаа тэр үедээ дотроо том зорилго, шившлэг, шивнээ, амандаа ямар нэгэн зүйл бувтнах ч юм уу, за нэг юм бодоо л ордог.   Тэрэндээ л үнэнч байгаарай.  За тэгээд худлаа битгий гаднаа нэг их номын баагий харагдсан рекламны оюутан битгий болчоорой доо.  Ялангуяа хуулийн сургуулийнхан ингэх гээд байдаг тал бий шүү ...З...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бүдүүн

Оруулсан: 15:05 2009-08-31 dao
нэг:
нэг л их мэдэмхийрсэн хүмүүс. зурагтаа асаалаа гоонж өмссөн бүдүүнүүд, сувгаа солилоо дахиал бөөн бүдүүн, дахиад солилоо хоёр бүдүүн нэг туранхай /Б.Жагаа /. залхсандаа зурагтаа унраагаад нээтэд орлоо царай зүс өргөн бүдүүн нь харагдахгүй ч нээх дутахгүй болов уу гэмээр мэдэмхийрсэн хүмүүс. яриаг сонсоод үзэхэд ер нь бол манай улс хөгжихөд өөрөөс өөр бүдүүнүүд саад хийгээд байгаа бололтой юм. цэл залуу наснаасаа амбиц хөөж зөөлөн суудал мөрөөдсөн улсууд. миний ойлгохнээ дарга гэсэн тусдаа мэрэгжил хүртэл байдаг бололтой шүү. тэгээд тэр чиглэлээр хүн бэлтгэдэг их сургуулийн анги хүртэл бай...
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

quote

Оруулсан: 17:30 2009-08-30 Friska
Loveship is the FRUIT of a Tree
Friendship is the ROOT of a Tree
When ever u wanna build a relationship, first it is good to establish a good friendship bond. root is always thr, am jst strengthening it and may be i shall remain to the root level itself, so that i can hold u in both ur good times and bad time as well. the fruits may leave u in cyclonic weather гэж нэг хүн хэллээ. Тайлбар таалагдав.

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->